Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭРҮҮЛ МЭНД

Камбож: Вакцинд хамрагдсан зорчигчдод хилээ нээж байна

Камбож улс арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн вакцин хийлгэсэн жуулчдыг хүлээн авахаар боллоо. Тэдэнд хорио цээрийн дэглэм үйлчлэхгүй аж.

Тус улсын Ерөнхий сайд Хун Сенийн хэлснээр, Камбож улсад вакцинжуулалтын түвшин өндөр байгаа тул жуулчдыг хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэмээс чөлөөлөхөөр боллоо.

Харин вакцинд хамрагдаагүй иргэдийг 14 хоног тусгаарлах шаардлага хэвээр үйлчлэх юм.

Сонирхуулахад, вакцинд хамрагдсан жуулчид Камбож улсад ирэхдээ PCR /Пи-Си-Ар/-ийн шинжилгээ өгөх ёстой журам үйлчилж байна. Шинжилгээ өгсөн жуулчид Камбож улсаар чөлөөтэй зорчих боломжтой ажээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button