ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Афганистан: Кабул хотод дэлбэрэлт болжээ

Афганистаны нийслэл Кабул хотод тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас хоёр хүн шархадсан гэж “Талибан” хөдөлгөөний Дотоод Хэргийн Яам мэдээллээ.

“Их чимээ шуугиан гарах үеэр би дэлгүүр дотроо нэг үйлчлүүлэгчтэй байсан тул завгүй байсан. Дэлбэрэлт болсон газраас хохирогчдыг авч явж байхыг би харсан, тэд амиа алдсан, шархадсан алин болохыг  нь би мэдээгүй” гэж Коте Санги дүүргийн дэлгүүрийн эзэн Ахмад Муртаза ярив.

Дотоод Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Кари Сайед Хости хэлэхдээ, дэлбэрэлт нь наалддаг тэсрэх бөмбөг дэлбэрч, хоёр хүн өртсөн гэж мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Өнгөрсөн бямба гараг /2021.11.13/-т Кабулын баруун хэсэгт ижил төрлийн соронзон бөмбөг дэлбэрч, микро автобус дэлбэрч, хэд хэдэн хүн амиа алдаж, шархадсан.

(Эх сурвалж: Centralasia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button