Нийгмийн

7.5 сая ам.долларын төсөвтэй кино төслийн зураг авалт 2022 оноос эхлэнэ

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзлаа. Хатагтай Элчин сайд өөрийн улсын “Mozgo Mozi” компанийн продюсер Корнел Сипоштой хамт ирсэн бөгөөд Монгол Улсад кино зураг авалт хийх асуудлаар Соёлын сайд Ч.Номинтой уулзаж, ярилцсан юм.

Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсанаар гадаадын кино уран бүтээлчид хөнгөлөлттэй виз мэдүүлэх, Монгол Улсад зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах боломжтой болсон бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх юм.

Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй, Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан, монгол уран бүтээлчдийг оролцуулсан, соёл өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан бол кино бүтээгчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох юм.

Иймд, Унгар улсын тал манай улсад кино зураг авалтынхаа зарим хэсгийг хийх саналтай байгаа бөгөөд Унгарын Үндэсний кино урлагийн хүрээлэн Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төсөлд 3.3 сая орчим ам.долларын санхүүжилтийг хэдийнэ шийдвэрлэсэн байна. Энэ кино төсөл нь нийт 7.5 сая ам.долларын төсөвтэйгээс Унгарын тал 4.5 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг гаргаж байгаа бөгөөд энэ нь манай хоёр улсын соёлын салбарын хамгийн том хамтын ажиллагаа болох юм.

Унгарын кино баг ирэх оны хавар Монголын нутаг дэвсгэрт кино зураг авалтаа хийхээр төлөвлөсөн бөгөөд хоёр орчим сая ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулагдах тооцоо гарчээ.

Уулзалтын үеэр дээрх кино төслөөс гадна Монгол Улсын Соёлын яам Унгар Улсын Хүний хөгжлийн яам хоорондын кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button