НИЙГЭМ

“Гэр бүлийн хүчирхийлэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн өртөж буй судалгаа”-г танилцууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл” -ийн хүрээнд хийгдсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн чанарын судалгаа”-ны үр дүн, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих үе тэнгийн сургагч, дэмжих бүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх” зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах уулзалт арваннэгдүгээр сарын 15-ны өдөр боллоо.

Судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хэлбэр, түвшин, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлсноос гадна ХБХ-ий хүчирхийлэлд өртөж буй байдлаа ухамсарлан ойлгох, бусдад мэдээлэх, тусламж үйлчилгээ эрэлхийлэх ойлголт, зан үйлийг судалсан. Судалгаанаас гарсан санал зөвлөмжид үндэслэн цаашид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээний талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах хамтарсан багийн үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллахаар боллоо.

Уулзалтад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Азийн хөгжлийн банк, IRIM судалгааны хүрээлэн, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож санал, хүсэлтээ илэрхийлж цаашид хамтран ажиллахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button