Нийгмийн

Өнгөрөгч онд замын хөдөлгөөний зөрчил нийт хэргийн 90 хувийг эзэлж байна

Монгол улсад 2021 онд бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүртгэгдсэн 25429 гэмт хэргийг Бүсчилсэн байдлаар авч үзвэл:

  • Орон нутагт Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Хэнтий, Дорноговь, Дорнод аймгуудад гэмт хэрэг өссөн бол бусад аймгуудад буурсан байна.
  • Нийслэл хотын хувьд Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүрэгт гэмт хэрэг өссөн бол Налайх, Багахангай дүүрэгт буурсан нь
  • Өнгөрөгч 2020 оны мөн үетэй харьцуулбал 2365 хэрэг буюу 10.3 хувиар өссөн байна.

Монгол Улсын хэмжээнд 2021 онд нийт 2074412 зөрчил шалгасан нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулбал 202456 зөрчил буюу 8.9 хувиар буурсан байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн 2074412 зөрчлийг ангилан авч үзвэл:

  • Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих 0.2 хувийг
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 0.5 хувийг
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.8 хувийг
  • Бусад төрлийн зөрчил 5.5 хувийг эзэлж байгаа бол
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 90 хувийг эзэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button