Нийгмийн

ТЗДС оюутнууддаа коллежийн диплом олгох болсныг эсэргүүцлээ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн тушаалаар Төмөр замын дээд сургуулийн 518 оюутныг Политехникийн коллежид шилжүүлэн, улмаар коллежийн димломтой төгсгөх шийдвэр гаргажээ. Үүнийг тус сургуулийн оюутнууд эсэргүүцэн, өнөөдөр жагслаа.

Тэд “Төмөр замын мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэдэг Монголын цорын ганц их дээд сургууль бол ТЗДС. Бидний эрх ашгийг хүндлэн, мэдээ мэдээллээ цаг тухайд нь дамжуулаагүйгээс болж 518 оюутан Төмөр замын дээд сургуулийн биш Политехникийн коллежийн элсэгч болчихоод байна. Ийм олон оюутны амьдралаар тоглох эрх тэдэнд байхгүй. Коллежийн диплом авах гэж бид энэ сургуульд элсээгүй. Тэд гаргасан шийдвэрээ тулган, биднийг хавчиж байна. Бид гомдолтой байна” гэлээ.

Б.ГАНСҮЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button