УЛС ТӨР

“Асуудал Шийдэл” уралдаанд Хан-Уулын 16-р хорооны баг ТЭРГҮҮН байр эзлэв

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд Хамтарсан багийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг арга барил, сайн туршлагыг харилцан солилцох, нийслэлийн 171 хорооны хамтарсан багийн “Асуудал Шийдэл” илтгэл, ур чадварын уралдаан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Ур чадварын уралдаанд Нийслэлийн 9 дүүргийн хороодоос шалгарсан шилдэг хамтарсан багууд өрсөлдөж Тэргүүн, Дэд, Гутгаар, Тусгай байрыг тус тус шалгаруулж, шилдэг 5 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан баг ТЭРГҮҮН БАЙР эзэлжээ.

Тухайлбал 2021 оны шилдэг Нийгмийн ажилтнаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нийгмийн ажилтан Ц.Наран-эрдэнэ, Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал / ДЭД БАЙР/ -нд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нийгмийн ажилтан Ц.Энхсаруул нар шалгарч багийн дүнгээр Ж.Хишигбаяр Засаг даргатай Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан баг Тэргүүн байранд шалгарсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button