Ярилцлага

Л.Өнөрчимэг: Гавьяа шагнал, цалин хөлсгүй, асар их доромжиллыг тэсэж 30 жил амьдарлаа

1990-2000 оны үед хөлөөрөө таталбар зураг зурахын сацуу усан дор уран бүтээл туурвиж "гоц авьяастан” хэмээн олонд танигдсан зураач Л.Өнөрчимэгийг ярилцлагын буландаа урилаа. Тэрбээр сүүлийн үед фэйсбүүк лайваар дамжуулан уул ус, газар шорооны төлөө тэмцсэн шинжтэй "хурц” мэдэгдлүүдийг хийж эхэлсэн. Сүхбаатарын талбай дээр хөхөө тайрна хэмээн зарлаж, Ерөнхийлөгч Х.Баттулгаас "гавьяат” нэхэн уйлж, хууль бусаар амьдардаг гэх хятад иргэдийн бичиг баримтыг хурааснаа нүүр хуудсандаа зарлаж буй түүнийг хүмүүс галзуу, "шизо”-той гэлцэх нь ч бий. Сошиал дуулианы эзэн болоод буй тэрбээр ийн ярив.

-“ӨНӨРЧИМЭГ САН ДАНДАА БУСДАД ТУСАЛЖ ИРСЭН-

-Сүүлийн үед ямар ажил амжуулаад завгүй явна, та?

-“Уул ус газар шороогоо хамгаалах хатан хаант бодлого” нэртэй ТББ байгууллаа. Нийт долоон хүн гишүүнээр элссэн. Аймаг бүрт салбараа нээхээр ажиллаж байна. Надад “Намгүй Монгол-Монгол нийгэм”, “Оюунлаг их Монгол” тэргүүтэй улстөрийн ТББ-ууд гурав, дөрөв орчим бий.

-Ойрдоо урлаг, уран бүтээлийн ямар сонинтой байна вэ?

-“Өнөрчимэг сан”-гийнхаа нэрийг өөрчилж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх бодолтой байна. Анх 2005 онд энэ сан байгуулагдсанаас хойш дандаа хүнд тусалж иржээ. Гэтэл анхны зорилго нь миний авьяасыг дэмжих байсан юм.  Санд цугларсан мөнгөөр зургийн авьяастай хүүхдүүдэд үнэгүй сургалт явуулж, зургийн хэрэгсэл бэлэглэж, гадаад руу авч явж, гэр хорооллын айлуудад тусалсаар өдий хүрсэн байна.

Одоо зорилгыг нь өөр лүүгээ чиглүүлж, уран бүтээлүүдээрээ үзэсгэлэн, музей нээе гэж бодож байгаа.

-Нийгэм сүүлийн үед таныг уул ус, газар шорооны тэмцэл хийсэн цогтой Л.Өнөрчимэгийн дүрээр хардаг боллоо. Ийм болохоор уран бүтээлийн ажлаа хойш нь тавиа юу гэж бодогдсон.

-Хүмүүс ч бас “Авьяасаа битгий хаяарай, хослуулаад яваарай” гэж гудамжинд таараад хэлж байна. “Уул усныхаа тэмцлийг ч бас битгий орхиорой” гэцгээж байна. Гэхдээ би эх орныхоо асуудлыг хамгийн нэгдүгээрт тавина. Тэртэй тэргүй хөлөөрөө, дөрвөн мөчөөрөө, хоёр гараараа, амаараа, усан дотор, аквариум дотор, морины давхиан дунд, элсээр гэх мэт олон янзаар зурж чаддагаа Монголын ард түмэнд харуулсан.

-Хэзээнээс лайваар дамжуулан тэмцэл хийж эхэлсэн юм бэ?

-Ер нь адууны тухай, оюуны спортын тухай, хүүхдийн хүчирхийллийн тухай, МАНАН бүлгийн эсрэг тэмцэх тухай гэх мэт олон сэдвээр лайв хийж байсан. Яг уул ус, газар шорооныхоо төлөө ярьж эхлээд нэг жил гаран болж байна.

Хамгийн анх би 1992 онд төрийн сүлдний шинэ загварыг шүүмжилж, 1000 хүний гарыг үсэг цуглуулаад П.Очирбат ерөнхийлөгчид оруулж өгч байлаа. Усан дотор, эзэнгүй хувхай морь хийчихсэн шүү дээ. Үүнийг шүүмжилснээс болж би 30 жил ажилгүй, цалин хөлсгүй, гавьяа шагналгүй, нийгмийн асар их гүтгэлэг доромжиллыг тэсэж тээж амьдарлаа.

-БИ НЭГ Ч ХЯТАД ИРГЭНИЙ БИЧИГ БАРИМТЫГ ХУРААГААГҮЙ-

-Хамгийн сүүлд та хууль бусаар амьдарч байсан гэх хятад хүмүүсийн бичиг баримтыг хураасан тухай нүүр хуудсандаа бичсэн. Энэ хүмүүсийн анхаарлыг нэлээд татаад байна.

-Налайх дахь 100 хувийн хятад хөрөнгө оруулалттай төмөрлөгийн үйлдвэр дээр болсон явдал. Байшингууд нь моралийн элэгдэлд орж, мөөгөнцөрт идэгдсэн, нураах шаардлагатай болсон байсан. Шууд гэр хороолол дунд, хүмүүсийн аж амьдралын хажууд үйл ажиллагаа явуулж байв. Харин хятад иргэдийн бичиг баримтыг би хураагаагүй шүү дээ. Намайг байхгүй үед “Гүрэнт Монгол” хөдөлгөөнийхөн хураасан, би тэднээр бахархаж байгаа. Тэгээд би өөрийн нүүр хуудсандаа мэдээлсэн хэрэг.

Хамгийн эхлээд Налайх дүүргийн засаг дарга нарын хүмүүстэй уулзах гэсэн боловч ажил дээрээ байгаагүй. Ингээд цагдаагийн газартай хамт явах хүсэлт гаргахад, “Дуудлага ихтэй, машин хүрэлцэхгүй байна. Та нарыг явахыг зөвшөөрлөө” гэж хариу өгсөн. Ингээд хамт явцгаасан.

-Налайх дүүрэгт ийм үйлдвэр ажиллаж байна гэдгийг та яаж мэдсэн юм бэ? Гүрэнт Монгол хөдөлгөөнийхөн танд хандсан юм уу?

-“Гүрэнт Монгол” хөдөлгөөн хандсан. “Налайхад хятадууд олон байна. Бага насны хүүхдүүдийг бэлгийн дарамтанд оруулж байна. Шөнө бүр тусгай машин явж ядуу айлын өнчин өрөөсөн охидуудыг уруу татаж байна” хэмээн над руу шөнө утсаар холбогдож хандсан учир хамт явсан юм.

Тэр үед Хятадуудыг хайж, гудмаар нэлээд яваад олоогүй. Ингэж байтал тэр төмөрлөгийн үйлдвэр дээр хятадууд байна гэж хүмүүс мэдээлэл өгсөн учир яваад очсон. ЗДТГ-ын зөвшөөрөлтэй, холбогдох мэргэжилтэн дагалдаж байсан учир бид ямар ч саадгүй нэвтэрсэн. Тэгтэл дотор, гаднагүй зөндөө хятадууд байхтай таарсан. Би үйлдвэр дотор лайв хийж байгаад гэртээ харьсан, харин “Гүрэнт Монгол”-ынхон тэр хятадуудын амьдардаг байрыг олж очоод, бичиг баримт хураасан байна лээ. Нийт 58 хятад хүн байсны 18 нь бичиг баримтын зөрчилтэй байсан.

"Гүрэнт Монгол” хөдөлгөөний залуус Хятадуудын бичиг баримтыг тэр оройноо Налайх дүүргийн цагдаа нарт хүлээлгэн өгсөн юм шүү.

-Тэгэхээр та ямар ч бичиг баримт хураагаагүй юм байна? Энгийн иргэнд гадаадын оршин суугчийн бичиг баримтыг хураах эрх байхгүй шүү дээ.

-Ганцыг ч хурааж аваагүй. Гэхдээ Үндсэн хуулинд, “Монгол улсын иргэн улстөрийн үйл хэрэгт бие даан шууд оролцох эрхтэй” гэж заасан бий.

-Таныг үүнтэй холбогдуулж цагдаагийн байгууллагаас шалгана гэсэн мэдээлэл тарсан. Та цагдаад байцаагдсан уу?

-Би тэр мэдээллийг фэйсбүүкээс харсан. Д.Мөрөн одоо албан тушаалаасаа буучихсан хүн шүү дээ. Ийм хуурамч мэдээлэл тавьдаг, сошиал ертөнц ямар худлаа, хуурмаг юм бэ гэж бодогдсон. Намайг байцаасан цагдаа алга, өгсөн мэдэгдэл алга. Д.Мөрөн намайг мөрдөж байгаа зүйл алга. Бас СЭМҮТ-өөс намайг эрэн сурвалжилж байна гэсэн байсан. Миний хөх инээд хүрээд байгаа юм. Олон ард түмэн намайг өмөөрч сэтгэгдэл бичсэн байна билээ, үүнд маш их урам орсон. Эх орондоо хайртай хүмүүс гэдэг нь батлагдсан.

-Тантай ямар ч цагдаа холбогдоогүй гэж ойлголоо?

-Налайх дүүргийн цагдаа утсаар ярьсан. Тэгэхэд нь би, “Монгол улсын төлөө зүтгэе! гэдэг хүний ажлыг өмнөөс чинь хийчихлээ. Тэгээд ч зөвшөөрөл авч хийсэн. Дуудагдах, мэдэгдэл өгөх шалтгаан байхгүй” гэсэн. Хэлэх үггүй болчихож байна билээ.

Ер нь 30 жил гал гаргадаг Өнөрмаа гэж гүтгэлээ. “Шизо”-той гэж гүтгэлээ. Осоржамаагийн ээж гэж гүтгэлээ. Тэмээгээр аялал хийдэг Байгалмаагийн төрсөн эгч гэж гүтгэлээ. Одоо болиоч ээ. Бүхэл бүтэн 30 жил шүү дээ.

Үүнийг би анхны ерөнхийлөгч П.Очирбаттай холбоотой гэж боддог. Түүнийг алба хашиж байх үед энэ бүх гал гаргадаг Өнөрмаа, харь гарагийн Мөнгөнцэцэг, 90 саяын Гансүх мэтийн хүмүүс гарч ирсэн. 2018 оны арваннэгдүгээр сард, Монголын зураачдын А байранд архи ууж хундага тулгангаа, нэг сая хятадууд орж ирсэн хэмээн зарлаж суусан хүн шүү дээ, П.Очирбат.

-Налайх дахь төмөрлөгийн үйлдвэр лүү нэвтрэхэд цагдаагийн зөвшөөрөл авсан гэж ойлголоо. Хаасан гэх Сүхбаатар аймгийн гурван уурхайны хувьд?

-"Намгүй Монгол” хөдөлгөөний удирдагч Л.Өнөрчимэг миний бие, Улсаа аваръя” ард түмний үндэсний хөдөлгөөний Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн н.Энхтулга хамт явж, гурван уурхайг хүчээр хаасан. “Уул усгүй Эрдэнэцагаан” хөдөлгөөний тэрүүн н.Адьяасүрэн, аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболд, "Машинтай жагсаал” хөдөлгөөний тэргүүн н.Цэгмэд, цагдаагийн алба мөн аймгийн мэргэжлийн хяналтын ажилтнуудтай хамт явж нэг жоншны, хоёр газрын тосны уурхай лацдуулж, моторыг нь зогсоосон шүү дээ.

Угаас хууль бус. Өчигдөрхөн Уулбаян сумынх нь засаг дарга огцорчихлоо. Иргэдээрээ хэлэлцүүлэлгүй, шууд лиценз олгосон байсан. “Ямар ч уурхай үйл ажиллагаа явуулаагүй” гэж наанаа хэлсэн хэр нь, яваад очход жоншны уурхай газар доор 120 м гүн ухалт хийсэн байсан. Нутгийн иргэдийн худаг нь ширгээд, горхи нь урсахаа больсон.

-Хуулийн дагуу хаагдсан юм уу, эсвэл та бүхэн албан хүчээр түр хаагаад байгаа юм уу?

-Одоогоор бид хаачихаад байгаа. Цааш ТББ-аараа дамжуулаад, төрийн бодлогоор хаалгах ажлыг хөөцөлдөөд явж байна.

-ХЭН ХУУРАМЧ ТЭМЦЭГЧ, ХЭН ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ ГЭДГИЙГ УРАН ЗУРГААРАА ИЛЧИЛНЭ-

-Таны гоц авьяастай, урлагийн хүн гэдгийг Монголчууд мэднэ. Уул ус, газар шорооныхоо төлөө урлагаараа дамжуулан тэмцэж болохгүй гэж үү?

-Тэмцэж байсан шүү дээ. 1990 онд аавыг минь хэлмэгдүүлж шоронд хийснийг, ээжид цалин өгөхгүй зориуд дардаг байсныг, миний өвөг дээдсийг олны нүдэн дээр цаазаар авч байсныг би мэддэг. Би яагаад хөлөөрөө зураг зурсан юм бэ? Авьяастайдаа биш, зориуд хийж байгаа улстөрийн тэмцэл юм.

Одоо эргээд аквариум дотор, усан дотор зурж урлагийн тэмцлээ үргэлжлүүлнэ. Хэн хуурамч тэмцэгч юм, хэн жинхэнэ эх оронч юм гэдгийг залуус мэдэхгүй байна. Харин би мэдэж байгаа. Тийм болохоор үүнийг уран зургаар илэрхийлж, хана шиг том зургууд зурж байна. Уг бүтээлүүдээ сонгуулийн өмнө үзэсгэлэн болгон дэлгэж, залуучуудад харуулмаар байна. Ийм учир сангийнхаа үйл ажиллагааг идэвхжүүлж буй.

-Мөнгө авч, Фэйсбүүкээр шантааж хийдэг хүн олон болсон. Таныг уурхай дээр очиж лайв хийгээд, ТҮЦ эрхлэгч эмэгтэйчүүдтэй нийлж албаны хүмүүсийн эсрэг турхираад байхаар хүмүүс тэгж хараад байх шиг?

-Намайг тэгж ярих нь бий, аягүй ичмээр. ТҮЦ-ийн хувьд, орлогынхоо ганц эх үүсвэрийг хаалгах болчхоод, сэтгэлийн дарамтанд амьдарч байгаа хүмүүсийн талд орохгүй яах юм бэ? “Чи ТҮЦ ярьж доошоо орлоо” гэнэ. Би нэг иргэн бүр Монгол орон гэж боддог. Нэг, нэгээрээ бүдэрч унаж байгаа Монголчуудаа яах юм бэ? ТҮЦ-ийг нь хаах гэж байсан хөөрхий эмээг өмөөрч дуугарчихаад л явж байна шүү дээ. “Амьдралаа залгуулдаг ТҮЦ-ийг маань хаана гэж байна. Өөр газар бариад өгвөл би явна. Гэтэл энэ хүмүүс нурааж сүйдлээд, өчнөөн зээлтэй хөрөнгийг маань үгүй хийх нь” гэж ярьж байгаа хүнд би туслах ёстой шүү дээ.

-БИ СЭТГЭЦИЙН ЭМЧИД ҮЗҮҮЛЖ БАЙСАН-

-Дээр үед та Сүхбаатарын талбай дээр хөхөө тайрна гэж байсан. Саяхан Ерөнхийлөгчөөс гавьяат нэхэж, уйлж лайв хийсэн. Таныг хүмүүс гайхаж хүлээж авч байна?

-Би үүн дээр нэг тайлбар хэлчихье. Монголчуудын хэн нь ч миний зовсны дайтай зовж үзээгүй. Амьд явах ч боломжгүй болоод ирэхээр хүний амнаас ийм үг унадаг юм. “Жинжиймаа”, “Ноён солиот” киноны үйл явдал хажууд нь юу ч биш. Гадны олон оронд тоглолт хийж, авьяасаараа гайхагдсан би яахаараа гавьяат болдоггүй юм, зууны манлай болдоггүй юм. Энэ их дарамтан дунд би орилж байна.

Миний аав баруун хязгаарт Османы дээрэмчнийг хүүтэй нь барьж байсан түүхтэй. Дайны үеийн салаан дарга хүн байсан. Цэргүүд нь өнөөдөр бүгд гавьяа шагнал, орон сууцаа авчихсан байна. Аав аваагүй!

Би нэг юм хэлчихье. Өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж байгаа ч, Ц.Элбэгдоржийн фракц, шагналын тасаг тэр чигтээ хэвээр байна. Тавын таван ерөнхийлөгч дамжиж зөвлөх хийдэг хүмүүс хэвээрээ сууж байна. Төрийн ордонд хөдөөнөөс шагнал горилж ирсэн настангууд уйлчихсан, ядарчихсан дугаарладаг. Би тэдний өмнөөс уйлсан юм.

Шагналын тасагт н.Ангарагжав гэж залуу бий. “30 жилийн дотор 500 гавьяатыг албаар дарсан” гэж өөрийн амаар ярихад нь би бичлэг хийж, баримтуулж авсан. Гэтэл хамгаалалтын албаныхныг оруулж ирэн намайг зодуулж, Тувагийн төрийн далбааг уруулсан. /Л.Өнөрчимэг өөрийгөө Урианхай, Тува үндэстэн гэдэг. Сурв/ Би сүүлдээ уучлалт гуйгаад гараад явтал араас тагнуул явуулаад гар утсыг минь хулгайлсан.

2011 онд аав, ээж хоёр маань н.Чадраабал гэж хүн дээр ороод хэлсэн байгаа юм. “Миний охины зурсан бүтээлүүд одоо Төрийн ордонд хадгалагдаж байгаа. Бүтээгч нь дахин давтаж чаддаггүй уран бүтээл гэж бий. Гавьяа шагналыг нь олгооч” гэхэд, “Ардчилсан намд хандив өргөчихгүй юу. Таван сая төгрөгөөр худалдаад ав гэсэн үг” гэж хариулсан гэсэн. Аав сонсоод, уурлаад гараад явсан. Харин ээж, “Миний охин мөнгөөр гавьяат болох хүн биш” гээд тэр хүнийг нэг сайн алгадсан гэдэг.

Дараа нь 2012 онд 1111 төвд ажилладаг, Ерөнхийлөгчтэй адил нэртэй Х.Баттулга гэж хүн мөн л мөнгө өгч байж гавьяа шагналаа ав гэсэн утгатай зүйл хэлж байсан.

-ТББ-ууд танд мөнгө амлаж, лайв хийлгэж байсан удаа бий юу?

-Хэзээ ч үгүй. Би хэнээс ч мөнгө авч байгаагүй. Барилгын ажил хийж, газар ухаж байгаад би үзэсгэлэнгээ гаргадаг. Хэдэн саяар үнэлэгдэх зургаа 100-хан мянган төгрөгөөр зарчхаад би хөдөлгөөнд явдаг. Одоо ч би өртэй байна. /уйлав. Сурв/ Байраа түрээслэх гэтэл багш маань намайг гэртээ амьдар гэж байна. Жагсаал цуглаанд ямар их даарч өлсдөг, муу хоол иддэг гэж бодно. Гоо сайхан, эрүүл мэндээ бодмоор байх юм. Урт насламаар байх юм.

-Хүмүүс таныг галзуу, “шизо”-той гэж их хэлдгийг та өөрөө мэдэж байгаа. Үүн дээр нэг албаны тайлбар өгөөч?

-Бид нарыг жагсаал, тэмцэл хийхэд сэтгэцийн эрүүл мэндийг дандаа шалгадаг юм шүү дээ. МАНАН дэглэмийн эсрэг жагсаалаар өлсгөлөн зарлаж байх үед сэтгэцийн эмнэлэг дуудан, ярилцлагад оруулж байсан. Гурван цагийн турш янз бүрийн юм асуугаад л. Хариу нь цоо эрүүл гэж гардаг.

-Таныг тайван, аз жаргалтай амьдрахад юу хэрэгтэй юм бэ?

-2020 оны сонгуулиар, долоодугаар сарын 1 шиг мөргөлдөөн гаргахгүйгээр, Монголын ард түмэн өнөөгийн луйварчдын хэнийг нь ч сонгохгүй байж чадвал би баярлана. Уул уурхайн бүх лицензийг луйварчдын гараас булааж, монголын ард түмэнд өгвөл би хамгийн аз жаргалтай болно.

-Ярилцсанд баярлалаа.

Х.ЭРХЭС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-03 17:28

tag

Зочин
Зочин
2019-09-06 09:03

Төрсөн дүү нь лицензийн наймаачин шдээ. яаж ингэж ярьж чаддаг байнаа.

Иргэн энэ хүн эрүүл бишээ сэтгэцэд их юм байгаа.
Иргэн энэ хүн эрүүл бишээ сэтгэцэд их юм байгаа.
2019-09-06 09:09

Сэтгэцийн сайн эмчид очоо хө.

Eh oroch amjilt hvsie????
Eh oroch amjilt hvsie????
2019-09-06 10:15

Yag vneng heldeg vnench eh oronch hvniig tenegvvd l shoolj suuhiimdaa emgeneltei!!! Ter hvn muuldag medrelvvd oorsdoo emchid ochoo!!! Eh orniihoo toloo muuhan erees ilvv yavj bga mundag bvsgvid amjilt hvsie????????

Zochin
Zochin
2019-09-07 22:08

Mongonii toloo yuch hiihees butshaa baisan hun uilana duulna jujiglen .

huts
huts
2019-09-08 17:49

ene hun mongold yu hiisen be bi l medehgui harin end tend ger horoolold amidarch chadahgui n ene ter geed uilaad handiv guij yavsnaa ajil hiilguigeer mongo oloh argaa oljee

би
би
2020-11-05 22:27

зүгээр л зураач хүн гэдгийг нь саначих таануус! төрмөл авьяастай зураач хүн гэдэг хэзээ ч энгийн байдаггүй юм байх ч боломжгүй

Холбоотой мэдээ

Back to top button