Өмнөд Солонгост “КОВИД-19” халдварын тохиолдол дээд цэгтээ хүрэв

Өмнөд Солонгост арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар коронавируст халдварын 3,290 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь тус улсад анхны тохиолдол бүртгэгдсэн өнгөрсөн нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх албанаас өнөөдөр мэдэгдлээ.
Өмнө нь хамгийн олон тохиолдол буюу халдвар авсан 3,270 хүн энэ оны есдүгээр сарын 25-нд бүртгэгдэж байсан. Тус улсад арваннэгдүгээр сарын 1-нээс өдөр тутмын хэвийн амьдралын хэв маяг руу шилжиж эхэлснээс хойш халдвар авсан хүмүүсийн тоо ийнхүү огцом буурснаар ихэнх хязгаарлалтыг цуцалсан.
Сөүл, Инчон, Кёнги мужийг хамарсан хотын бүс нутаг халдварын шинэ тохиолдлын 78 хувийг эзэлж байгаа аж. Өмнөд Солонгост коронавируст цар тахал дэгдсэнээс хойш нийт халдвар авсан хүний тоо 406,065-д хүрч, биеийн байдал хүнд, хүндэвтэр байгаа өвчтөний тоо 506 болж, “КОВИД-19”-ийн хүндрэлээс өдөрт 29 хүн нас баржээ. Нийт нас барсан хүний тоо 3,187 болж, харин нас баралтын түвшин 0.78 хувь байна.
Энэ оны хоёрдугаар сард вакцинжуулалт эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт хүн амын 81.2 хувь нь вакцины эхний тунд хамрагдаж, нийт хүн амын 77.8 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байгаа аж.
(Эх сурвалж: Yonhap)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон хvн амтай Солонгос 3000 хамгийн ендергеж байгаа бол Монгол 3 сая аймаар байжээ. ЗГ огт тоохгvй байгаад байсан
Оюун-Эрдэнэ сайд 1/Х1-ээё бүх үйлчтлгээг нээсэн.Цагаан сараа,наадмаа "ковид"-гүй тэмдэглэнэ гэсээн