Нийгмийн

В.Рэнцэндорж нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал нэг цаг хойшиллоо

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн даргаар ажиллаж байсан С.Болормаа амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сард гарсан. Прокурорын байгууллагаас хэрэг гарах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Хэрэгт холбогдогч нарын гэм буруугийн шүүх хуралдаан гурван удаа хойшлоод буй. Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт эхэлсэн. Ингээд шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагчаас татгалзах санал гаргалаа. Тиймээс шүүх бүрэлдэхүүнээр зөвлөлдөж шийдвэр гаргах ёстой хэмээн нэг цаг завсарлалаа.

Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар дөрвөн өмгөөлөгчтэйгөөр оролцох аж. Мөн хохирогчийн ээж болон зургаан гэрч шүүх хуралд оролцохоор болжээ.

Хэргийг эргэн сануулахад, 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч явсны дараа амиа алдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button