СПОРТ

Үндэсний бөхийн залуучуудын улсын аваргад М.Баяржавхлан түрүүллээ

Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан Бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжлэн, шилдгүүдээ тодруулав. Эл барилдаанд Ход аймгийн Мөст сумын харьяат бөх, аймгийн начин Мягмардоржийн Баяржавхлан түрүүллээ. Тэрбээр өнөө жил аймгийнхаа наадамд тав даван, аймгийн начин цол хүртэн, өнгөтэй байгаа хүчтэн.

Энэ удаагийн улсын аваргын мөнгөн медалийг Увс аймгийн харьяат бөх, сумын заан Г.Баянмөнх хүртлээ.

Увс нутгаас улсын том хүртэх ирээдүйтэй бөх хэмээн олон түмэн дээлийнх нь захыг мушгидаг хүчтэн тэрбээр өвсөрийн улсын аваргад гурван жил дараалан түрүүлсэн бөх.

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Э.Батмагнай хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Үндэсний бөхийн улсын аваргад гурван жил дараалан түрүүлсэн хоёрхон хүчтэн байдгийн нэг нь Г.Баянмөнх, нөгөө нь Э.Батмагнай.

Баянхонгор аймгийн С.Мөнхдуулдах багшийн шавь Э.Батмагнай чөлөөт бөхөөр мөн барилддаг, Олон улсын хэмжээний мастер цолтой. Өнөө жил чөлөөт бөхийн залуучуудын УАШТ барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button