Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭРҮҮЛ МЭНД

Грек: Вакцинд хамрагдаагүй бол сөрөг хариу гарсан ч олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй

Грек улсын Засгийн газар коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдэд зориулсан журмаа улам чангатгалаа. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгдлээ.

2021.11.22-ны даваа гарагаас эхлэн вакцин хийлгээгүй иргэдэд олон нийтийн үзвэр, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх эрхийг нь хязгаарлах аж. Тэр ч байтугай коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан ч энэ журам үйлчлэх юм.

Холбогдох хязгаарлалтад кино театр, музей, биеийн тамир спортын заал болон бусад олон нийтийн байгууллагууд багтаж байна. Ерөнхий сайд Мицотакис хэлэхдээ, “Энэ жил Зул сарын баярыг өнгөрсөн жилийнхээс илүү сайхан тэмдэглэх төлөвлөгөөтэй” байна гэв. Тиймээс Зул сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд дээрх журмыг дагаж мөрдүүлэхээр болсон аж.

Төрийн болон хувийн хэвшлийнхэн нийтийн тээврийг оролцуулаад ачааллаа хэтрүүлэхгүйн тулд үе шаттайгаар ажиллах хуваарийг баримтлан ажиллахаар болжээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button