НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“КОВИД-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 536 болж, найман иргэн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 536 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодод илэрсэн халдвар байгаагаас Улаанбаатар хотод 339, хөдөө орон нутагт 197 тохиолдол бүртгэгджээ.

Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн эндсэн бөгөөд өнөөдрийн 2021.11.20-ны байдлаар “КОВИД-19” халдварын улмаас нийтдээ 1,860 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,759 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн хэлбэрийн оноштой 19,183 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 3,488
Хүндэвтэр – 3,985
Хүнд – 1,102
Маш хүнд - 184 хүн байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button