ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Жо Байден 2024 онд хоёр дахь удаагаа нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа зарлав

Өдгөө 79 настай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэн өрсөлдөх бодолтой байгаагаа мэдэгдэв.

Мөн Жо Байдены ойр дотны хүмүүс ч түүнийг 2024 онд хоёр дахь удаагаа нэр дэвших гэсэн төлөвлөгөөг нь дэмжиж байгаа талаар “Вашингтон Пост” /The Washington Post/ бямба гараг /2021.11.20/-т нийтэлжээ.

Хэрэв 2024 онд өрсөлдөхөөр бол тэр үед Жо Байден 81 настай байх хэдий ч америкийн Ардчилсан Намынхныг сонгуульд дахин оролцуулахын тулд ийм алхам хийн, хүчин чармайлтаа гаргаж байна гэж хэвлэлд бичжээ.

Нэрээ дэвшүүлэх болсон өөр нэг шалтгаан бол одоогийн байдлаар Ерөнхийлөгч Жо Байдены рейтинг /чансаа/ эрс буурсан явдал. Түүнийг Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд тус улсын оршин суугчдын 40 орчим хувь нь Жо Байдены болон түүний Засаг захиргаанаас авч хэрэгжүүлж буй бодлогыг дэмжсэн статистик тоо гарсан.

Жо Байдены найз, сенатор асан Крис Додд хэлэхдээ, “Би түүнээс сонссон цорын ганц зүйл бол тэр дахин нэр дэвшихээр төлөвлөж байгаа гэсэн. Би түүний энэ төлөвлөгөөнд баяртай байна” гэжээ. Өмнө нь буюу арваннэгдүгээр сарын 14-нд “Вашингтон Пост” болон “Эй-Би-Си Ньюс” /ABC News/-ийн санал асуулгын дүн нийтлэгдсэн ба түүнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены рейтинг 41 хувиар буурч, улс төрийн түүхэнд хамгийн доод үзүүлэлт болсныг онцолсон.  Судалгаанд хамрагдсан нийт америкчуудын 53 хувь нь Жо Байдены ажлыг дэмжихгүй байгаа гэжээ. Харин судалгаанд хамрагдсан хүмүүсийн дөнгөж зургаа хувь нь Жо Байдены хэрэгжүүлж буй ажлын чанарт ямар нэгэн санал бодол байхгүй гэж хариулжээ.

Хэрэв Жо Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлбэл мөн л Дональд Трамптай өрсөлдөнө. Учир нь, Бүгд Найрамдах Намаас /45 дахь/ Ерөнхийлөгч асан Доналд Трамп ахин нэрээ дэвшүүлнэ гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-11-21 13:45

Америкчуудад энэ Зөнөг өвгөнөөс өөр Ерөнхийлөгч хийх чадвартай Хүн байхгүй гэж үү,,,,,,

Холбоотой мэдээ

Back to top button