НийгмийнНИЙГЭМ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 509 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд халдварын 509 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 270 нь нийслэл Улаанбаатар хотод, харин 239 нь хөдөө орон нутагт батлагджээ.

Энэ хугацаанд коронавирусийн халдварын улмаас 41-80 гаруй насны долоон хүн энджээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1,860 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,568 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 17,967 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн- 3488

Хүндэвтэр- 3843

Хүнд- 3985

Маш хүнд- 184 хүн байна.

Халдварын нийт тохиолдлын тоо 378,066 болов.

Үүний 339 нь Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан хүмүүстэй харьцсан хүмүүс байгаа бол 197 тохиолдол нь орон нутагт илэрсэн гэж албан ёсны мэдээнд дурьджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button