Энтертайнмент

“Явах нь явж үлдэх нь үлддэг амьдралын жам” Бяцхан чөтгөрийн хүсэл 2021

Хүний амьдрал бидний боддогоос ч богинохон байж мэднэ. Хорвоогоос буцсан нэгний араас дагаад явчихаж чадахгүй болохоор үлдсэн нэг нь амьдралын амтыг мэдэрч аз жаргалыг мэдрэн цааш хөдлөх л хэрэгтэй байдаг билээ. Цас бударсан жихүүн өдрийг дулаацуулах мэт энэхүү киноноос та инээд хөөр баяр гуниг хийгээд урам зориг, амьдралын “амттай” хоромыг мэдэрч магадгүй.

Киноны гол дүрүүд болох Жамка, Ундрал хоёрын хөөрхөн үйл явдлуудыг харж инээж, хайртай нэгнээ сэтгэлдээ нандигнаж, мартах ёстой нэгнээ, тэр чигт нь орхиж сурах хэрэгтэйг сануулахыг зорьжээ. Хүн бодит үнэнтэй эвлэрэхийг хүсээгүй үеэс эхлээд л өөрийгөө алдаж эхлэдэг. Бусдаас тусгаарлагдаж эхлэдэг. Дэргэдэх хүмүүсээ зовоож байгаагаа анзаарахаа ч больж хорвоо ертөнцийн юу ч сонирхлыг нь татахаа больж эхлэдэг. Тийм үед яах хэрэгтэй вэ гэж үү?

https://youtu.be/GkRaoXTxrZo

Бодит үнэнтэй нүүр тулж, өөрийнхөө дотоод ертөнцөө өөрчлөх хэрэгтэй. Магадгүй өнгөрсөн хар бараан дурсамжаа үдэж, эвлэрэх л хэрэгтэй. Амьдрал богино. Бүр хэтэрхий богихон ч байж мэднэ. Гэхдээ дэндүү гайхалтай. “Infinite Creative Studio”-ийн анхны кино, Favway-ийн хөөрхөн охидууд, залуу жүжигчин Самданпүрэв гээд залуу жүжигчдийн бүрэлдэхүүнтэй баг энэхүү кинонд ажиллажээ.

Ямар ч байсан энэ жил кино сонирхогчид маань шинэ жилээр үзэх юмтай байх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button