Нийгмийн

Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртэх шилдэг 100 оюутан тодорлоо

Боловсролыг тууштай дэмжигч, сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Голомт Банкны Нэрэмжит Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн шилдэг оюутнуудыг тодруулан зарлалаа. 17 дахь жилдээ зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 11-р сарын 19-ний өдөр зохион байгуулж, оюутнуудад батламж болон мөнгөн тэтгэлгийг гардуулан өгсөн юм.

Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулиудын төгсөх курсийн оюутнууд мэргэжил харгалзахгүй хамрагдах боломжтой бөгөөд өргөн цар хүрээнд зохион байгуулагддагаараа давуу талтай билээ. Хөтөлбөрт шалгарсан оюутнууд бүтэн жилийн турш тэтгэлэг аваад зогсохгүй мэргэжлийн болон хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалт, олон нийтийн арга хэмжээнд хамрагдах, банкны судлаач оюутны багт дадлага хийх, цаашлаад ажлын гараагаа банкнаас эхлүүлж, өсөн дэвжих зэрэг ихээхэн ач холбогдолтой.

Энэ жилийн хувьд тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар явуулж, оюутан залуусын санаа бодол, хүсэл зорилгыг сонсох, өөрсдийгөө нийгэмд нээн харуулах боломжийг олгосон нээлттэй бүтээл ирүүлэх шалгуурыг тавьснаараа онцлог болсон юм. Хөтөлбөрт материалаа ирүүлэн өрсөлдсөн нийт оюутнуудаас МУИС 44, СЭЗИС 17, ШУТИС 9, АШУҮИС 4 болон МУБИС, СУИС, ХААИС, MIU, ХУИС, Сити, Этүгэн, Отгонтэнгэр зэрэг их, дээд сургуулиудын 26 оюутан тус тус шалгарлаа.

Бизнесийн байгууллагууд дундаас анхлан санаачлан хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн хүрээнд Голомт банк 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 1,500 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгосноор тэдний сурч хөгжих, чанартай боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг нь бодитоор дэмжин, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.

Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн их амжилт хүсье.

ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ ИХ ҮЙЛСИЙН ЭЗЭД…

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button