ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Ши Жиньпин: “БНХАУ хэзээ ч эрх мэдлээ жижиг улс орнуудыг айлган сүрдүүлэхийн тулд aшиглахгүй

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АСЕАН-ы 10 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэхдээ, Хятад улс хэзээ ч ноёрхол тогтоохыг эрэлхийлэхгүй гэв. Энэ талаар “Рёйтерз” агентлаг мэдээллээ.

Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр, яриа хэлэлцээний 30 жилийн ойд зориулан зохион байгуулж буй БНХАУ болон АСЕАН-ий онлайн дээд хэмжээний уулзалт нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах болно гэж Ши Жиньпин дарга онцолжээ.

“Хятад улс хэзээ ч ноёрхол тогтоохыг эрэлхийлэхгүй, эрх мэдлээ жижиг улс орнуудыг айлган сүрдүүлэхийн тулд тэдний эсрэг ашиглахгүй бөгөөд АСЕАН-тай хамтран ажиллаж, хөндлөнгийн оролцоог арилгах болно” гэлээ.

Дээд хэмжээний уулзалтад Мьянмарын төлөөлөл оролцоогүй зохион байгуулагдсан гэж “Рёйтерз” агентлаг тэмдэглэв. Оролцоогүй шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Мьянмарын цэргийн Засгийн газрын төлөөлөгчөөс тайлбар өгөхийг хүсэхэд ямар ч хариу өгөөгүй аж.

Дэлхийн хамгийн том Үйлдвэрчний Эвлэлд БНХАУ-аас гадна АСЕАН-ий арван орон болох Вьетнам, Сингапур, Индонез, Малайз, Тайланд, Филиппин, Мьянмар, Бруней, Лаос, Камбож, мөн Япон, Австрали, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд багтдаг гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу.

2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд Хятад улс болон Ази Номхон далайн 14 орон дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. “Рёйтерз” агентлагийн тэмдэглэснээр, тус холбоо байгуулагдсан нь түүхэн амжилт байсан гэв. Учир нь, Хятад, Япон хоёр тал анх удаа татварыг бууруулах талаар хоёр талын тохиролцоонд хүрч чадсан.

(Эх сурвалж: Centralasia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

4 Сэтгэгдэл

  1. Smart, ийм мэдэгдэл хийдэг тул 11 Жи-г дэмждэг. Гэхдээ теннисчин бүсгүйг ####га болгоод зохиомлоор юм яриулаад байгаа нь та####агдахгүй байна. Тэр бүсгүй үнэхээр эрх чөлөөтэй байгаа бол нэг соошл хуудас шүүрч аваад мэдээлэл бичнэ эсвэл видео цацна. Бусад орны ####дартай хүмүүс ####га болохоор цуурх#### тарахад тэд үргэлж өөрсдөө ингэж хариу өгдөг. гэтэл энэ мэгтэйн хариу ялгаатай яг хуучны сэтгэлгээтэй хүмүүс асуултанд хариулж буй нь харагддаг.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button