Нийгмийн

ТЕГ: ХААН банк 2,3 сая иргэний мэдээллийг Хятадын сайтад алдсан байж магадгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ хариуллаа.Тэрбээр,

“Хакердсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Тус сайтад Монголын 2.3 сая иргэний мэдээлэл зарагдаж байсан гэх мэдээлэл бий. Энэ мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа.

Тавигдсан мэдээллээс харахад алдагдсан мэдээлэл нь ХААН банкны мэдээлэл байсан байж болзошгүй. Учир нь дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад тэгж дүгнэж болохоор байгаа” гэлээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button