УЛС ТӨР

С.Амарсайхан ТХААГ-ыг дэд даргатай болгож, ажлын албаны хүнээ томилжээ

Шадар сайд С.Амарсайхан саяхан Төрийн худалдан авах ажиллагааны газар /ТХААГ/т дэд даргын орон тоо шинээр үүсгүүлж, өөрийн ажлын албаны хүнээ томилжээ.

Тодруулбал, ТХААГ-ын дэд даргаар Б.Мөнх-Оргил томилогдон очсон бөгөөд тэрбээр С.Амарсайханыг хотын дарга байхад нь ажлын албаны даргаар нь ажиллаж байсан аж.

ТХААГ нь Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас салж, Шадар сайдын харьяаны агентлаг болон шинээр эмхлэн байгуулагдсан юм. Ингэхдээ Засгийн газраас 54 хүний орон тоотой байхаар баталж, Үндэсний хөгжлийн газрын хариуцаж байсан концессын асуудлыг чиг үүрэг дээр нь нэмсэн юм.

Энэ хүрээнд уг агентлаг нь нэг даргатай байхаар журамлагдсан байсныг дэд даргын орон тоог саяхан нэмсэн аж.

Б.Мөнх-Оргил нь ХОМ-тээ 35 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Camry, мark 2, микроавтобустай гэж мэдүүлжээ. Тэрбээр “Хос хар азарга”, “Тансаг өргөө сервис” компаниудын хувьцаа эзэмшдэг аж.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Xeeee,ene noxor ch estoi bvtexgui noxor doo,olon ch gazar dargantsar xiij bsan Orchin tsagiin songodog Tsunx barigch xvn shuu dee,emgeneltei bas ichguurtei….

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button