УЛС ТӨР

Б.Баярсайхан: Халаалтын зууханд доголдол гарсан, засахаар ажиллаж байна гэнэ

Завхан аймгийн эмнэлэгт дөнгөж амаржсан эхчүүд 14 хэмтэй өрөөнд гам алдахгүйг хичээн, зутруухан байгаа зураг олны анхаарлыг татаад байгаа билээ.

Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт дулаан тасарсан талаар аймгийн засаг Д.Түвшинжаргалтай яагаад ийм асуудал гарав, маш яаралтай арга хэмжээ авах талаар ярьлаа. Халаалтын зууханд доголдол гарсан, засахаар шуурхайлан ажиллаж байна гэлээ.

Төрөх тасгийн барилга 2013-2014 онд ашиглалтад орсон ч орсон цагаасаа эхлээд дулаан алдагдал ихтэй, нилээдгүй асуудлуудтай тулгарчээ. Ажил гүйцэтгэсэн компани засаж жигдрүүлэх 1 жилийн хугацаандаа ирж засвар үйлчилгээ хийсэн ч дулаан алдагдал буураагүй байна.

Улсын төсвийн хөрөнгөөр чанаргүй барилга барьдаг нэгэн жишээ энэ. Мөн дараагийн асуудал нь Улиастай суманд төвлөрсөн дулааны цахилгаан станц байдаггүй ба одоогийн байдлаар төсөвт байгууллагуудыг халааж байгаа хувийн 11 уурын зуух байна. Төрөх тасгийг халааж байгаа уурын зууханд доголдол үүсч ээжүүд маань хүйтэнд тухгүйтэж гам алдаж байна.

Иймд нэг талаас дулаан алдагдалтай барилга нөгөө талаас төвлөрсөн дулааны системгүйгээс болж өнөөдрийн байдал үүсч байна.

Завхан аймгаас сонгогдсон гишүүний хувьд удаа дараа чанаргүй барилгын асуудлыг гаргаж ирж, ярьж байгаа. Харин энэ удаад Эрчим хүчний сайдад хандаж БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт баригдахаар болсон “Дулааны цахилгаан станц”-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүний асуулгыг хүргүүлэх болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button