ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ: БНХАУ-ын арав гаруй технологийн компанид худалдааны хориг тогтоов

АНУ-ын Худалдааны Яам БНХАУ-ын 12 технологийн компанийг хар жагсаалтад оруулав. Тэдгээрийн найм нь Хятадын армид квант тооцоолол хийхэд “цэргийн хэрэглээг” дэмжихэд тусалсан гэж үзжээ. Мөн Америкийн бүтээгдэхүүн худалдан авах компани оржээ. Харин гурав нь Иран, Умард Солонгост хууль бус технологи экспортлосон компаниуд багтжээ.

АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо олон улсын худалдаа бол улс орны үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах ёсгүй гэж мэдэгдэлдээ дурьджээ.

Хятадын компаниуд БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн талд нууц мэдээлэл цуглуулж байна гэж АНУ үзэж байгаа юм. Гэвч Хятад улс АНУ-д аж үйлдвэрийн тагнуул хийдэггүй гэдгээ мэдэгдэв. Америкийн талын үзэж байгаагаар тус улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа, мөн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд худалдааны хязгаарлалт тогтоодог гэж Худалдааны яамны жагсаалтад тусгасан байна. “АНУ-ын Худалдааны Яам нь манай үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд экспортын хяналтыг үр дүнтэй ашиглахыг эрмэлздэг” гэж Раймондо мэдэгдэв.

Түүнчлэн Худалдааны Яам Исламабадын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт оролцсон Хятад, Пакистаны 16 компани, хувь хүнийг нэрлэсэн. Арваннэгдүгээр сарын 24-ний лхагва гарагт БНХАУ, Пакистан, ОХУ, Япон, Сингапур зэрэг улсын нийт 27 хуулийн этгээд, хувь хүн энэ жагсаалтад нэмэгджээ.

(Эх сурвалж: Forbes)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button