ЭРҮҮЛ МЭНД

ЭМД-ын тухай хуулийн төслийн саналыг эцэслэж ЭМЯ-нд хүргүүлэхийг үүрэгдлээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал үргэлжилж байна. Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин сайжирснаар даатгуулагч-иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх, салбарын хүний нөөц чадавхжих зэрэг олон эерэг үр дүнгүүд гарахыг зөвлөлийн гишүүд энэ үеэр онцолсон юм.

“Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт Даргын зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөгөөг тусган хуулийн төслийн саналыг эцэслэн боловсруулж Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхийг үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button