Энтертайнмент

Жүжигчин О.Амгаланбаатар СТА цол тэмдгээ Соёлын яамныханд буцааж өгнө гэв

Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар Соёлын яамныханд СТА цол тэмдэгээ аваачиж өгнө гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр одоогоос зургаахан хоногийн өмнө Хиртээгүй сарнай гэх гол дүр бүтээсэн киноныхоо нээлтийн үеэр энэхүү цол тэмдгийг авч байсан билээ.

Тухайн үед эл шагналыг хүртэхдээ "Шагнуулаад сандарч гайхах, санаа зовохдоо өөрөөсөө ичиж үхэхээ шахлаа” хэмээн цахим хуудаснаа сэтгэл хөдлөлөө нийтэлж байв. Гэтэл тэрхүү сэтгэл хөдлөлийн постноос үүдэж Соёлын яамнаас түүн рүү залгаж "Дэд сайд өөрийн чинь постыг харсан байна. Ичиж байгаа бол эргүүлээд авчихаж болно” хэмээн залгаж зандарсан гэв. Иймд СТА цол тэмдгээ аваачиж өгөх шийдвэр гаргаснаа цахим хуудаснаа нийтэлсэн аж.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 26, 2021 08:20

Олон юм ярилгүй чимээгүй өгчихөөч дээ юун сүртэй юм

Зочин
Зочин
11 сар 26, 2021 09:33

Бүгдээрээ хогонд тушаая элэг доог боллоо угааж ч болдоггүй

Зочин
Зочин
11 сар 26, 2021 10:33

хүний хэлсэн санааг ойлгодоггүй цүнхчин дэд саадыг илчилсэн дээрээ

Зочин
Зочин
11 сар 26, 2021 11:01

Тэр дэд сайдын / саадынхаа/ нэрийг хэлчихээч

Зочин
Зочин
11 сар 28, 2021 00:43

Ичиж үхэх гээд байсан юм бол авах болоогүй л байж дээ. Дахиж мөддөө л СТА авахгүй нь дээ хөөрхий...

Холбоотой мэдээ

Back to top button