Нийгмийн

Ш.Адьшаа: Богд зонховын хөшөөг эсэргүүцэж, зогсоох гэж байгаад харамсаж байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Богд Зонхов бурхны хөшөөний асуудал анхаарлын төвд орох үед УИХ-ын зарим гишүүд төсөвт ийм зүйл орж ирснийг мэдээгүй, уншаагүй гэдэг зүйл ярьсан. УИХ-ын гишүүд ер нь хуулийн төслөө уншдаг юм уу. Таны хувьд баталж буй хуулийн төслүүдтэй хэр танилцаж, уншдаг юм бэ?

-Мэдээж уншиж, танилцаж байж л батална шүү дээ. Уншихгүйгээр, харахгүйгээр шууд батална гэдэг бол байж болохгүй асуудал л даа. Бидэнд ажлын алба гэж байна. УИХ-ын тамгын газар, Төсвийн байнгын хорооны ажлын албаар дамжуулаад тодорхой мэдээлэл авдаг. Салбар салбараар нь, төсөвт ямар барилга байгууламж барихаар тусгаж буй тухай мэдээллийг тодорхой хэмжээнд авдаг.

-Богд зонхов аялал жуулчлалын цогцолборыг анх төсөвт суулгаж, оруулж ирж таван тэрбумаар батлуулсан хүмүүсийн нэг та юм билээ. Та энэ цогцолборыг яг ямар зорилгоор оруулж ирсэн юм бэ?

-2020 оны төсөв батлагдах үед энэ асуудал яригдсан. Өнөөдөр  Монгол Улсад үндэсний аялал жуулчлал, өв соёлоо дамжуулсан бүтээн байгуулалтын ажил хийх цаг болсон гэдэгтэй УИХ-ын олон гишүүн санал нэгтэй байдаг. Богд зонхов аялал жуулчлалын цогцолбор барих асуудлыг УИХ-ын хэдэн гишүүд ярилцаж, төсвийн тухай хуулийн дагуу саналаа оруулсан. Ингэхдээ 5.5 тэрбум төгрөгөөр барих төсөл байсан. Анх ярилцахдаа чулуугаар барина гэж байсан санагдаж байна. Өнөөдөр энэ асуудлыг тойрсон олон асуудал яригдаж, нийгэм талцалд орж байгаад харамсалтай байна.

-БОГД ЗОНХОВЫН ХӨШӨӨНӨӨС БОЛЖ НИЙГЭМД ТАЛЦАЛ ҮҮСЭЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА-

-Яагаад харамсалтай гэж?

-Үндэсний өв соёлоор дамжуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо хамгаалах, хойч үедээ өвлүүлэх асуудалд төр анхаарч, шийдэх ёстой. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 87 хувь нь бурхны шашны зан үйлийг эрхэмлэж шүтдэг. Үүний хүрээнд авч үзсэн ч гэсэн, Үндэсний аюулгүй байдлын үүднээс авч үзсэн ч энэ маш чухал. Үндэсний аюулгүй байдал гэж чухам юу юм бэ. Тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал. Гуравдугаарт хүн амын боловсрол, оюун санааны асуудал. Дөрөвдүгээрт өв соёлоо хамгаалж, монгол хүн байхын утга учирын асуудал байгаа юм. Тиймээс өв соёлоороо, түүний дотоод итгэл сэтгэлээр дамжуулж эх орон, өв соёл, монгол хүнээ хайрлах нь монгол хүний үүрэг байхаас гадна монгол төрийн үүрэг байх ёстой. Тиймээс энэ санаачлага, төслийг УИХ-аар оруулж батлуулсан юм. Ийм л асуудал болсон. Тухайн үед төсвийн байнгын хорооны дарга нь одоогийн сангийн сайд Б.Жавхлан, Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар байсан.

 -Таны оруулж ирж батлуулсан 5.5 тэрбумын төсөл 32 тэрбум болчихсон байна. Та юу болсон талаар судалж, энэ хугацаанд хяналт тавьж, асууж сураглаагүй юм уу?

-УИХ-ын гишүүн төсвийн зарцуулалтад хяналт тавьдаг хүн биш. Би нэг  л зүйл хэлье. УИХ-ын гишүүд хяналт тавьдаг, төсөв зарцуулдаг гэдэг ойлголт яагаад нийгэмд бий болсон юм бэ. УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь буруу. Татвар төлөгчдийн мөнгийг тухайн бүс нутагт барилга байгууламжид зарцуулах саналаа өгч батлуулчихаад түүнийгээ сонгогчдод би хийсэн гэж ярьдаг. Зарим нөхөд нь бүр хамаарал бүхий компаниараа тэр төслийнхөө ажил үйлчилгээг авч хийж байгаад дүгнэлт хийх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тухайн жилд хийгдэх, улсын төсвөөр баригдах ажлын жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Сангийн яам оруулж ирдэг болсон. УИХ-ын гишүүд саналаа өгдөг болохоос Засгийн газарт өргөн мэдүүлж, батлуулах үйл ажиллагаа хуулиар хориотой болсон.

Таван тэрбумаар ийм төслийг хэрэгжүүлье гэдэг саналаа өгсөн. 32 тэрбум төгрөг болсон тухайд Барилгын хөгжлийн төвийн дарга Амарсанаа тодорхой мэдээлэл өгч байна билээ. Хэрэгжүүлэх нь Соёлын яам, НЗДТГ гэх мэт төрийн захиргааны төв байгууллагын хийх ажил.  Бид саналаа хэрэгжүүлээд, хянаад, шалгаад, хүний компани шалгаруулаад явна гэсэн ойлголт байхгүй. Тийм боломж ч байхгүй.

-УИХ-ын гишүн Б.Чойжилсүрэн ярилцлага өгөхдөө тухайн үед төсөлтэй танилцаж байхад аялал жуулчлалын цогтцолбор барина гэсэн байсан. Эдийн засгийн үр өгөөжтэй төсөл юм шиг санагдаж байсан гэж ярьсан байна билээ. Яг ямар үр өгөөж үзүүлэх төсөл юм бэ?

-Үндэсний өв соёлоор дамжуулсан аялал жуулчлал Монгол Улсад алга. Гадны жишээ ярихад Хонгконгод маш том бурхны шашны цогцолбор байдаг. 168 метр өндөр. Төрөөс нь барьж өгсөн. Тэнд очсон бүх жуулчид тэнд очиж, нутаг орны өв соёлыг үздэг болсон. Жуулчид ирэхээр тухайн бүс нутагт мэдээж хөрөнгө оруулалтын шинжтэй бүх үйлчилгээнүүд эхлүүлэх боломжтой.

Энэтхэгт Бурхан багшийн мэндэлсэн газарт Японы Засгийн газрын 100 сая долларын хандиваар босгосон том суварган байгууламж байдаг. Үүүнийг үзэх гэж хэдэн зуу, сая жуулчин ирдэг. Үүнтэй төсөөтэй зүйл хийе гэсэн л санаа байсан. Аялал жуулчлал хөгжиж байж Монгол Улсын эдийн засаг хөгжинө. Бүх хүн санал нэг байна. Өнөөдөр Улаанбаатарт ирсэн жуулчинд үзэх зүйл байна уу. Гандан хийдээр ороод өөр үзэх зүйл алга. Орчин үедээ зохицсон, монголчуудын өв соёлыг үзүүлсэн, соёлын үнэт зүйлсийг харуулсан, оюун ухаан багтсан соёлын байгууламж, цогцолбор гэж л ярьж, оруулж ирсэн байдаг.

-ЭНЭ ТӨСЛИЙГ ЗОГСООХ ГЭЖ БАЙГААД ГАЙХАЖ БАЙНА-

-Улсаас, яамнаас нь энэ төсөлд зориулж нэг ч төгрөг гаргаагүй байхад барилгын ажил нь эхэлсэн гэсэн. Энэ талаар та судалж үзэв үү?

-Судалж үзээгүй байна. Төсөв зураг нь батлагдлаагүй байхад ажил үйлчилгээ эхэлсэн гэдэг асуудал ярьж байна. Энэ асуудлыг хариуцсан, хяналт тавьдаг, зөвшөөрөл өгдөг НЗДТГ, БХБЯ, төсвийн гүйцэтгэлд хяналт тавьдаг Соёлын яамнаас асуух нь зүйтэй байх.

-Соёлын сайд Ч.Номин энэ төслийг санхүүжүүлэхгүй, зогсооно гэдгээ сошиал хаягаараа илэрхийлсэн. Таны санал өгч оруулж ирсэн төсөл энэ хүрээд зогсох тийшээ хандаж байна?

-Соёлын яам яагаад зогсоох гэж байгааг ойлгохгүй байна. Нийгмийн шүүмжлэлээс болоод зогсоож байгаа юм уу. Эсвэл ач холбогдолүй гэж, Монгол Улсад хэрэггүй гээд зогсоож байгаа юм уу. Эсвэл хууль зөрчсөн гэж үзэж байна уу. Ойлгохгүй байна. Нэгэнт улсын төсвөөр баталсан санхүүжилтийг яагаад ингэж зогсоох гэж байгааг гайхаж байна. Үнэхээр буруу зүйл байсан юм болов уу. Энэ асуудлаар Соёлын сайдтай уулзаж, тодорхой хариулт авах нь зүйтэй байх.

-ч.Номин сайд хуулиас гадуур аашилж байна гэж шүүмжлүүлсэн. Засгийн газрын гишүүд дөрөв нь л давхар дээлтэй байна. Бусад нь парламентийн гаднаас орж ирсэн. Ер нь сайд нарын чадвар, салбараа мэдэх, ажиллах арга барил, чадамжийг та хэрхэн дүгнэх вэ?

-Би хүнтэй холбоотой зүйл ярих ёс суртахуунтай хүн биш. Тогтолцоо  нь буруу байгаа л гэж ойлгож байгаа юм.

-Та Шүүхийн тухай хуулиар ҮХЦ-д хандсан. Таны энэ үйлдлийг МАН-ын гар хөл болж, Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг нь хөдөлгөх суурийг тавьж байна гэх хардлага гараад байна?

-Янз бүрийн хардалт байгаа л байх. Би Монгол Улсын иргэний хувьд Шүүхийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай зарим заалтаар ҮХЦ-д хандсан. ҮХЦ Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулийн дагуу шийдвэрлэж, хариу өгөх байх гэж найдаж байна. Үүнийг МАН-тай холбож, захиалгаар хийж байна гэж байгаа бол хий хардалт байна гэж л хэлэх байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шаардлага байна гэж та харж байна уу?

-Нийгмийн харилцааг зохицуулж буй зарим зүйл заалтууд нь нийгмийн шаардлагыг хангахгүй байна уу. Өнөөдөр төрийн тогтолцооны, хуулийг дээдлэх зарчмын асуудал гэх мэт олон шийдэх ёстой асуудал байна. Засч залруулах шаардлага бий юу гэвэл бий л гэж хэлнэ.

-Гэхдээ найман жил гар хүрэхгүй байхаар хуульчилсан. Дээрээс нь ард түмэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өөрчлөх ёстой биз дээ?

-Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг бол үндэсний зөвшлийн бичиг баримт. Үндэсний зөвшлийн хэмжээнд ярилцаж байж л шийднэ. Санал нэг байна.

-ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-

-Тойргийнхоо төсвийг яривал. Та Ховд аймагт жишээ нь ямар том төсөл, хөтөлбөрүүд хийхээр төсөвт саналаа тусгуулав?

-Ховд аймгаас С.Бямбацогт, Б.Пүрэвдорж бид гурав сонгогдсон. Ярилцаж, тодорхой хэмжээний бүтээн байгуулалтын ажлууд суулгасан. Миний тухайд 26 төрлийн ажил хийх санал өгсөн. Тухайн орон нутгийн иргэд, засаг захиргааны саналыг үндэслэж Засгийн газар, Сангийн яаманд уламжилсан. Үүний хүрээнд хөрөнгө оруулалтууд тавьсан. Задаргааг нь Төсвийн тухай хуулиас олоод харах боломжтой.

-Энэ жилийн төсөв хөгжлийн төсөв байна, барилга байшин барихад зарцуулахгүй гэсэн. Яг тэр байдлаараа батлагдаж чадав уу?

-Ковидын дараах эдийн засгийг сэргээх, хөгжлийн төсөв босгоно гэдэг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд Засгийн газар бодлогоороо энэ асуудлыг Төсвийн тухай хуульд оруулж ирсэн. Энэ бодлого нь хэрэгжих байх гэж бодож байна. Гэхдээ эдийн засгийн, ковидын нөхцөл байдал ямар байх юм. Үүнээс шалгаалж олон зүйл гарч ирэх байх гэж бодож байна.

-Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэж Увс аймгийн малчид тэмцэл өрнүүлээд Улаанбаатар хотод ирээд явсан. Энэ төслийн ач холбогдол иргэдийн аж амьдралаас илүү гэж та үзэж байна уу?

-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж, эдийн засгийн үр ашигтай төсөл байна гээд Хятадын Засгийн газрын зээл тусламжаар энэ УЦС-ыг барихаар болсон. Төсөл хэрэгжиж, хямд төсөр цахилгаанаар баруун бүсийн иргэдийг хангах юм байна гээд сэтгэл санаа өөдрөг байгаа. Нөгөө талаасаа ард иргэд яагаад эсэргүүцэл тэмцэл гаргаад байгаа нь чухал. Байгаль орчинд нөлөөлөх байдал, экологийн тэнцвэрт байдалд яаж нөлөөлж байгааг дахиж судалж, судалгаа хийж, хариуцлагатай хандах ёстой. Хэдийгээр цахилгаан станц барьж эрчим хүч бий болгож байгаа ч байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, нутгийн хүн ардад сөргөөр нөлөөлөх асуудал байгаа бол анхаарах ёстой.

-УИХ-ын гишүүний үндсэн үүрэг хууль санаачлах. Таны хувьд ямар хуулийн төсөл боловсруулж, ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Би нэлээд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Хүний хөгжил, нийгмийн баталгааны тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Жолоочийн хариуцлагын тухай хуулийн төсөл сая УИХ дээр унасан.

-Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг тодотгож ярихгүй юу, хуулийн төслийн гол концепц юу юм бэ?

-Хүнсний аюулгүй байдал гэдэг бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Эрүүл монгол хүн байхын гол эх үүсвэр. Тиймээс энэ хуулийг судалж, МАН-ын олон гишүүнтэй ярилцаж байж өргөн барих санаа бодолтой байна. Гол концепц нь гадаадаас янз бүрийн төрөл зүйлийн хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдал, хүний генетикийн асуудалд нөлөөлж байна. Ийм хүнс хэрэглээд ямар үр дагавар гарах вэ гэдэг нь санаа зовоож байна. Ямар аюулгүй байдалтай байгаа юм, хор нөлөөтэй юм уу, нөлөөгүй юм уу. Гадаадад өндөр технологи хөгжсөн орнуудад янз бүрийн технологийн аргаар боловсруулаад зах зээлд борлуулдаг гэх мэдээлүүд бий. Гэтэл манайд хяналт шалгалт, техниологи сул байгаа нөхцөлд энэ бүх бүтээгдэхүүн Монгол Улсад орж ирээд монгол хүн хэрэглэвэл хор аюул болж мэднэ. Тиймээс энэ асуудлыг нэгдүгээрт тавьж шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт Монголын эрүүл хөрсөнд ургасан цэвэр экологийн хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр бэлтгэж, гадаадын зах зээлд борлуулах, эдийн засгийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага байгаа гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-26 08:17

Буудчих

АХ ЛАМ.
АХ ЛАМ.
2021-11-26 09:25

БУДДЫН ШАШИНЫ ТОМ ХАГРАЛ ҮҮСГЭХ МАШ АЮУЛТАЙ. БУДДДЫН ШАШИН ЗӨВХӨН МОНГОЛЫН АСУУДАЛ БИШ ШҮҮ .ЦААНАА МАШ НАРИЙН ХУУЛИАР ЗОХИЦУУЛАГДСАН БАЙДАГ .ХЯТАД УЛС ХҮРТЭЛ МАШ БОЛГООМЖТОЙ ХАНДДАГ .

1
1
2021-11-26 09:34

Новшнууд 1 тохироонд хүрчээ мэдэхгүй санахгүй байна гэж байсан одоо бүгдээрээ барих хэрэгтэй гээд яриад эхэллээ тэрбумтан лам нар нь хандив өгөөд босгочихооч

Иргэн
Иргэн
2021-11-26 09:38

Хөшөөнөөс өөр соёл хадг�##�ах асууд�##� байхгүй юу? Наад зах нь Монгол хэл чинь устаж байна. Гудамжинд гараад хараад үз. Бид Хятадад, Солонгосд �##�ь эсвэл �##�ь нь мэдэгдэхгүй улсад амьдраад байна уу? Монгол хаягтай газар бараг байхгүй. 7 буудлын эцэст байдаг ТҮЦ хүртэл ха�##�ган дээрээ *open* гээд нэг юм өлгөчихсөн.... Тиймээс УИХ-д бгаа үхрүүд хамга�##�ах юмаа зөв олж хамга�##�. Мөнгө идэх өөр юм олдохгүй байгаа юм уу?

Зочин
Зочин
2021-11-26 10:15

Хуцваа мөнгө угаах хэсэг бүлэглэлийн хийж бгаа ажил

Зочин
Зочин
2021-11-26 10:23

Эмнэлэгтээ ганц аппарат авчихгүй мөртлөө 32 тэрбумаар хөшөө барина гэхэд эсэргүүцэхгүй яадгийн. Улс орон чинь ядуу байна энэ мөнгөөрөө эмнэлэг юмуу цэцэрлэг бариач новшнууд аа

Зочин
Зочин
2021-11-26 10:54

Пиздаа минь монгол улсын хилийг хамга�##�ж байгаа хилийн цэргийн тeхник,тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаар.Наад хөшөө чинь улсын хилийг хамга�##�ах уу?Өмхий ацаа.

battsogt
battsogt
2021-11-26 11:13

gutsoo muu avilgachin minee. chamag songoson xovdchuudad talarxiya. Gutsoo chi bol avilgachin xulgaich xun shte chinii nugel urd chin uldenee Adishaa

baadai
baadai
2021-11-26 11:13

gutsoo muu avilgachin minee. chamag songoson xovdchuudad talarxiya. Gutsoo chi bol avilgachin xulgaich xun shte chinii nugel urd chin uldenee Adishaa

кк
кк
2021-11-26 11:52

чимээгүй БУРХНАЫ нэр дор хэдэн цаас авах гэж бсан баригдаад үхлээ юу новшнууд

Зочин
Зочин
2021-11-26 11:53

Шавар бурханаа ламд нь үлдэээ. Биёт бус өв соёлооо з�##�уустаа хүргэхээ бод. Шавар бурхан багадааагүй шүү

ЗОЧИН
ЗОЧИН
2021-11-26 12:28

Санаа зовох юмандаа зов хөөе. ХОВД хүрэх замийнхаа 2 т�##�ийн хогийг цэвэрлэчихээд жуулчидаас санаа зовох асууд�##�гүй бай чи.!!

Joe
Joe
2021-11-26 17:07

Богд Монгол соел бишээ!! Авилагаар боссон Адьшаа га�##�иас авдаг авилга шигээ санаж цавчааны тендер зохиожээ !!! Алах юмсан м�##�нуудыг

zochin
zochin
2021-11-26 19:44

АДЬШАА ГИШҮҮНЭЭ
ТА НӨГӨӨ МОНГОЛЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР ЭД БАЯЛАГ ГАРГАЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХӨШӨӨГ БАРЬЧИХ, ТА ЧИНЬ ГААЛИЙН АДЬШАА ГЭЖ АЛДАРТАЙ САЙН ЭР ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2021-11-26 21:13

Adshaa gishuun ooriigoo eos surthuungyi gedegee hyleen zuvshuursun bn tegeheer yu bariulah gej sanaachilsan ni bas l tiim ge seen ug

Зочин
Зочин
2021-12-29 20:08

Өөр нэн шаардлагатай зүйлс их л байхад ямар учираас ингээд зүтгээд байдаг юм бол доо. Ганц ч болсон крекингийн тогоо аваад тавичихдаг болоосой.

Холбоотой мэдээ

Back to top button