СПОРТ

Улсын харцага О.Хангай улсын харцага Б.Цэдэнсодномыг амлалаа

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглож байна.

Барилдааны гурвын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай, Өвөрхангай аймгийн харьяат бөх, улсын харцага Б.Цэдэнсодномыг амлалаа.

Хэдхэн хоногийн өмнө болсон “Бүрэн Монгол” төслийн нэрэмжит барилдаанд Б.Цэдэнсодном түрүүлэхдээ зургаагийн даваанд О.Хангайг давсан юм. Ийнхүү О.Хангай түүнээс даагаа нэхэхийн тулд амлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button