НИЙГЭМСПОРТ

О.Хангай П.Бүрэнтөгс аваргыг давж, улсын арслан цолны болзол хангалаа

Улсын наадмын есийн даваа үргэлжилж байна. Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай есийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг давлаа. Ингэснээр улсын арслан цолны болзол хангалаа.

О.Хангай наймын даваанд улсын аварга С.Мөнхбатыг давж улсын гарьд, долоогийн даваанд улсын начин О.Мөнх-Эрдэнийг давж, улсын заан цолны болзол хангасан юм.

Ингэснээр тэгш ойн түрүү булаалдахаар шалгарч үлдлээ. Даян аварга Н.Батсуурь, улсын харцага Б.Орхонбаярын давсантай нь арвын даваанд барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button