Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭРҮҮЛ МЭНД

НЭГ ДОРООС: Омикрон мутацаас айх хэрэгтэй юү, түүний талаар дэлхий хэрхэн шуугив

Дэлхий нийтийн анхаарал одоо шинэ төрлийн коронавируст бүх анхаарлаа төвлөрүүлж эхэллээ. Энэ бол Өмнөд Африкт бүртгэгдсэн шинэ вирус бөгөөд өнөөг хүртэл хугацаанд 80 хүнээс тус вирус илэрлээ. Үүнээс улбаалаад дэлхийн олон улс орон Өмнөд Африкийн улс орнуудтай харилцаа холбоогоо таслан, болгоомжилж эхэлсэн ч мутацид орсон вирус аль хэдийн Израйль болон Европ тивд хүрсэн гэсэн сэрдхийлгэм мэдээ байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-аас шинэ вирусийн талаар шуурхай хурал зарлан хуралдаж эхэлсэн. Ингээд та бүхэнд шинэ хувилбарт вирусийн талаарх мэдээллийг хүргэе.

ШИНЭ ВИРУС ЯМАР АЮУЛТАЙ ВЭ

Дэлхий нийт “КОВИД-19”-ийн шинэ хувилбарын тархалтаас айж эхэлсэн нь вируст 32 мутаци агуулагдаж байгаа нь “Дельта” хувилбараас ч илүү аюултай гэсэн үг. Бид өчигдөр энэ талаарх мэдээллийг хүргэсэн.

32 өөр янзаар хувиран өөрчлөгдөх вирус тул олон орны вирус судлаачид үүнийг өмнөх хувилбаруудаас хамгийн аюултай нь гэж нэрлэлээ.

Шинэ вирус илэрч, тархахаас өмнө Европын улс орнууд ард иргэддээ хатуу хөл хорио тогтоох эсэхэд маш алгуур хандаж, удаан хугацаанд бодож боловсруулж байсан ч одоо нөхцөл байдал өөрөөр эргэж, Европын Комиссын дарга Урсула фон дер Лейен нэн даруй арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Тэрбээр “Европын Комисс Холбооны улс орнуудтай нягт хамтран ажиллаж, Африкийн өмнөд бүс нутгаас “КОВИД-19”-ийн аюултай хувилбар илэрсэнтэй холбогдуулан агаарын нислэгүүдийг яаралтай цуцлах арга хэмжээг идэвхжүүлэхийг санал болгож байна” гэж “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

УЛС ОРНУУД ХӨЛ ХОРИО ТОГТООЖ ЭХЭЛЛЭЭ

ГЕРМАН УЛС

Герман улс Өмнөд Африктай хийх нислэгүүдийг яаралтай түр зогсоох шийдвэр гаргалаа. Тус улсын Эрүүл Мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Йенс Спан хэлэхдээ, нислэгийг зогсоох шийдвэр өнөөдрөөс буюу 2021.11.27-ны бямба гарагаас эхлэн хэрэгжих юм.

“2021.11.26-ны шөнөөс эхлэн агаарын тээврийн компаниуд зөвхөн Герман улсын иргэдийг Герман руу тээвэрлэх боломжтой болно. Үүнээс гадна вакцин хийлгэсэн ч байсан хүн бүрийг 14 хоногийн хугацаатайгаар тусгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтооно. Вирусийн шинэ хувилбар бол аюултай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна” гэж Спан хэлэв.

ИЗРАЙЛЬ УЛС

Израйль улсын хувьд ч нөхцөл байдал сайнгүй байна. Урьд өмнө мэдэгдээгүй байсан “КОВИД-19”-ийн шинэ хувилбар тархаж байгаад Израйлийн эрх баригчид санаа зовж эхлэв. Учир нь, Өмнөд Африкаас буцаж ирсэн тус улсын харъяат өвчтнөөс шинэ вирусийн халдвар илэрчээ. Мөн тэр өвчтөнтэй хавьталд орсон эрсдэлтэй хоёр зорчигч байгаа аж. Одоогийн байдлаар тэдгээр иргэдийг хөл хорионд оруулж, тусгаарласан байна. Тиймээс, Израйлийн эрх баригчид яаралтай арга хэмжээ авч, агаарын хөдөлгөөнийг хязгаарлаж, эрсдэлтэй бүсэд саяхныг болтол байсан хүмүүсийг ч гадагш дотогш нэвтрүүлэхийг хоригложээ.

СИНГАПУР

Сингапурын хувьд Өмнөд Африк болон Азийн бусад улс орнуудын иргэд, зорчигчдыг нэвтрүүлэхийг мөн хориглосон шийдвэр гаргалаа. Тиймээс, Сингапурт Зимбабве, Лесото, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Эсватини зэрэг улсаас хийх нислэгүүдийг түр зогсоожээ. Энэтхэг улс мөн аюул эрсдэлтэй бүс нутгаас тус улсын нутаг дэвсгэрт нэвтэрч буй хүмүүст тавих хяналтаа улам чангатгасан байна.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудаас иш татан “CNBC” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид “Омикрон” хувилбар тархаж байгаатай холбогдуулан 2021.11.29-ний даваа гарагаас эхлэн Африкийн найман орны иргэд, зорчигчдыг АНУ-д оруулахыг хориглох аж. АНУ-ын хязгаарлалт Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави улсын иргэдэд үйлчилнэ.  

ТУРК УЛС

Туркийн Эрүүл Мэндийн сайд Фахреттин Коджа 2021.11.26-ны баасан гарагаас эхлэн Ботсвана, Өмнөд Африк, Мозамбик, Намиби, Зимбабве зэрэг орнуудаас ирэх иргэд, зорчигдыг тус улсын хилээр нэвтрэхийг хориглоно гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө, Европын Холбоо, Их Британи, Сингапур, Япон гэх зэрэг улсууд Өмнөд Африк болон хөрш зэргэлдээ орнуудтай агаарын хөдөлгөөнөө хязгаарлалт хийж байгаагаа мэдэгдсэн.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

ОХУ мөн шинэ төрлийн коронавирусийн улмаас Өмнөд Африк, Ботсвана, Лесото, Намиби зэрэг Африкийн хэд хэдэн орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлав. 2021.11.28-ны ням гарагаас эхлэн Хонконг, Мозамбик, Эсватини, Танзани, Зимбабве, Мадагаскар зэрэг улсын иргэд болон сүүлийн 10 хоногийн хугацаанд эдгээр улсад байсан гадаадын иргэдийг ч мөн тодорхойгүй хугацаагаар нэвтрүүлэхийг хязгаарлахаар боллоо.

АЗИ ТИВ

Азид шинэ вирус тархсан болов уу гэдэгт эргэлзсэн олон хүмүүс байгаа бөгөөд вирусийн шинэ аюултай хувилбар Азид ороод ирсэн гэж үзэж байна. Тодруулбал, Хонконгод хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Хонконгийн иргэд Өмнөд Африкаас буцаж ирэхдээ халдвар тээгээд ирсэн гэсэн мэдээлэл байгаа юм.

ВИРУСЭЭС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ, ҮР ДҮНТЭЙ ХАМГААЛАЛТ БИЙ ЭСЭХ

Нөгөөтэйгүүр, эмч мэргэжилтнүүд аюултай шинэ хувилбараас хамгаалах хамгаалах хамгийн шилдэг сайн хамгаалалт бол вакцинжуулалт гэдгийг дахин дахин сануулж эхлэв. Вакцины үр дүнг эсэргүүцэж, үл тоомсорлох нь эргээд өөрөө эрсдэлтэй гэж зөвлөж байна. Ялангуяа, залуусыг вакцинжуулалтад хамрагдахыг уриаллаа. Вакцинаас гадна ралдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг ч мөн давхар сануулж байна. Гэсэн ч, зарим эх сурвалжийн мэдээлэлд одоо бидний хэрэглэж байгаа коронавирусийн эсрэг вакцинд устаж үгүй болдоггүй, тэсвэртэй гэсэн байгаа юм.   

Анх Ботсвани улсад уг “КОВИД-19”-ийн шинэ хувилбар илэрснийг бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Шин хувилбартай холбоотой асуудлаар өчигдөр 2021.11.26-нд ДЭМБ-ын шуурхай хуралдаанаар хэлэлцжээ. Шинэ төрлийн коронавирусийг судалж, одоо байгаа вакцинууд нь түүний эсрэг хэр үр дүнтэй болохыг олж тогтоох шаардлагатай гэж тус байгууллагын мэргэжилтнүүд мэдэгдлээ.

ДЭМБ-ын төлөөлөгч Кристиан Линдмайер хэлэхдээ, “Нэгдүгээрт, “КОВИД-19” илүү их тархах тусам энэ шинэ вирус өөрчлөгдөж, улам олон янзаар мутацид орж, янз бүрийн хэлбэрээр халдвар тархаах боломж нэмэгдэнэ. ДЭМБ-аас дэлхийн улс орнуудыг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн аюулгүй байдлын арга хэмжээгээ цааш үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Нөхцөл байдлыг дэнсэлж, хянаж байх ёстой” гэлээ.

“ОМИКРОН” ХУВИЛБАР

ДЭМБ коронавирусийн шинэ хувилбарыг “B.1.1.529” гээд грек цагаан толгойн дараагийн үсэг болох “Омикрон” /Omicron/-ий нэрийг өгсөн ба энэ нь түгшүүр төрүүлэх хэмжээний хувилбар гэдгийг зарлаж, хүлээн зөвшөөрөв.

ДЭМБ-ын мэдээлснээр “B.1.1.529” вирус нь хэд хэдэн мутацийн дараа хүний бие дэх уургийн агууламжид нөлөөлж, өөрчлөлт оруулснаар одоогийн вакцинууд тийм ч үр дүнтэй биш байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн ДЭМБ-аас “Омикрон” хувилбар нь өмнөх олон хувилбаруудтай харьцуулахад илүү хурдан тархаж байгааг Өмнөд Африкийн туршлагаас харж болно гэлээ. Тиймээс, шинэ хувилбар бусад хувилбарын халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг оролцуулаад дэлхийн хэмжээнд илүү олон хүмүүст халдварлаж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс, ДЭМБ бүх улс орнуудыг коронавирусийн шинэ хувилбарыг судлахад илүү анхаарал хандуулахыг уриалав.

Вирусийн шинэ хувилбар нь халдвар дамжих хурд, түүнчлэн хоруу чанар нэмэгдэх эсвэл өвчний эмнэлзүйн шинж тэмдгүүдийн өөрчлөлтөөр тодорхойлогддог аж. Түүнчлэн энэ нь одоо хэрэглэж буй оношлогоо, вакцин, коронавирусийг эмчлэх эмийн үр нөлөөг бууруулах чадвартай тул “санаа зовоосон” гэх ангилалд оруулжээ.

Нэмж дурьдахад, одоо байгаа PCR-ийн шинжилгээгээр шинэ хувилбар буюу “Омикрон”-ыг олж илрүүлэх чадвартай гэлээ. “Омикрон” нь илүү хурдацтай тархах боломжтой ч туршилтын явцад хүний бие дэх S генийн алдагдал илрэх боломжтой гэдгийг ДЭМБ онцолжээ.

Арваннэгдүгээр сарын 26-ны эхээр л ДЭМБ “SARS-CoV-2” коронавирусийн хамгийн шинэ хувилбарын талаар санаа зовж байгаагаа илэрхийлж байсан. Мөн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан дэлхий даяар вакцинжуулалтын хөтөлбөрийг аль болох хурдан хэрэгжүүлэхийг дахин уриалсан байсан.

“ОМИКРОН”-Ы ЭСРЭГ ВАКЦИН

АНУ-д шинэ хувилбарт вирусийн эсрэг вакцины талаар аль хэдийн мэдэгдэл хийж эхлэв. Цагаан ордны “КОВИД-19”-тэй тэмцэх ажлын хэсгийн зөвлөх асан Энди Славитт “Омикрон” хувилбарын эсрэг вакцин 2022 оны зун гэхэд бэлэн болно гэж дуулиант мэдэгдэл хийв. “Файзер” /Pfizer/, “Модерна” /Moderna/ зэрэг эмийн компаниудад коронавирусийн шинэ хувилбарын эсрэг вакцин боловсруулахад 100 хоног шаардлагатай гэж тэр тодотгов. Вакциныг үйлдвэрлэх, түүнийг баталгаажуулах, түгээхэд цаг хугацаа шаардлагатай гэдгийг Славитт мөн онцлов. Шинжээчийн хэлснээр мРНХ-д суурилсан вакцины үр нөлөөг үнэлэхэд хоёр долоо хоног орчим хугацаа шаардагдах ажээ.

“Хэрэв бид арванхоёрдугаар сарын эхээр вакцины үйлдвэрлэлийг эхлүүлбэл 2022 оны зун гэхэд дэлхий дахинд шинэ вакцин бэлэн болно” гэж Энди Славитт хэлэв.

БИЛЛ ГЕЙТСИЙН ЗӨГНӨЛ БИЕЛЭХ ҮҮ

Өмнө нь, “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс хэдэн арван тэрбум америк долларын өртөгтэй судалгаа хийх уриалга гаргаж, дэлхий дахин дахин шинэ аюул заналхийллийн өмнө ирээд байгааг анхааруулж байсан мэдээллийг хөрвүүлэн хүргэж байсан. Билл Гейтсийн хэлснээр энэ тахал нь “КОВИД-19”-ийн халдвараас илүү аюултай гэж дах дахин сануулж байгаа юм. Дэлхий дахиныг сандаргаж эхэлсэн “Омикрон” хувилбар нь яван явсаар шинэ цар тахал дэгдэх эхлэл ч байж болох талаар эрдэмтэд санаа зовниж эхэлээ. Тиймээс тэрбумтны таамаг, зөгнөл биеллээ олж, үнэхээр хүн төрөлхтнийг дахин өөр аюул хүлээж байж ч болох юм.

Билл Гейтс хэлэхдээ, “Хүн төрөлхтөнд эрүүл мэндээ хамгаалахын тулд вакцин байсан ч харин халдварыг зогсоож чадаагүй” гэдгийг онцолсон.

Өвчин эмгэгтэй тэмцэхийн тулд хүн төрөлхтөн технологийн хөгжилд хөрөнгө оруулалтыг түлхүү хийх хэрэгтэй, ялангуяа вакцины боловсруулалт, үйлдвэрлэлийг хамаагүй хямд болгож, үйлдвэрлэлийн тоог эрс нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.

Хүн төрөлхтөнд нүүрлэх шинэ цар тахал нь зөвхөн байгалийн шалтгаанаар төдийгүй биотеррорист халдлага үйлдэгчдийн улмаас үүсч, Дэлхий дахинд заналхийлж болзошгүй гэж шинэ төрлийн биотерроризмын аюулын талаар анхааруулж байсныг “Guardian” мэдээлж байсан юм.

(Эх сурвалж: lenta, mignews, guardian, vesti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Веган
Веган
2021-11-27 15:57

Ниргэсэн хойно нь хашгирах биш ш####тгааныг нь арилгах нь гол. Цар тахлууд м####, амьтнаас х####дварлаж байгаа, тиймээс махнаас татг####зах нь үндсэн шийдэл.

Sondor
Sondor
2021-11-27 21:31

Afrikaar ynz'burin l aziud holholddog bolod udaj bga shu de.Zohopmol gej bodoj bna

Зочин
Зочин
2021-11-27 21:40

hol hori

Зочин
Зочин
2021-11-28 09:24

Уул нь хүн өөрөө өөрийгөө ариутгаж чаддаг маш том хаана ч байхгүй АМЬД АГРОГАТИ юм шүү үүнийг ямар ч тоглогч үгүйсгэж үл чадна.ХҮН ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ АРИУТГАЖ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ЧАДАЛТАЙ АМЬД АГРОГАТИ.

Зочин
Зочин
2021-11-28 09:24

Уул нь хүн өөрөө өөрийгөө ариутгаж чаддаг маш том хаана ч байхгүй АМЬД АГРОГАТИ юм шүү үүнийг ямар ч тоглогч үгүйсгэж үл чадна.ХҮН ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ АРИУТГАЖ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ЧАДАЛТАЙ АМЬД АГРОГАТИ

Зочин
Зочин
2021-11-28 23:10

Энэ муу Билл новш өөрөө бизнес хийгээд бгаам биш үү. Стив Жобс үхэж байхаар энэ муу хүүр үхэж хэвтэхгүй

Зочин
Зочин
2021-11-29 15:32

Олгой болсон толгой чинь юм ойлгох чадвартай бол сайн уншиж мэдлэгээ дээшлүүлж бай.Бусдыг өөр шигээ битгий бодож бай.Дэлхийн тэргүүн баян болтлоо бизнес хийж хөдөлмөрлөсөн хүн чам шиг өчүүхэн бодолтой байхуу.Бийл Гейтс буяны үйлсэд хамгийн их,олон арван тэрбум доллар хандивласан хүн гэдгийг мэдэхүү чи.

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x