Нийгмийн

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхонд хахууль өгч, ажилд орсон хүмүүст ч хариуцлага тооцжээ

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр өнгөрсөн наймдугаар сард АТГ-аас шалгаж эхэлсэн.

Тэгвэл И.Орхон авлига авснаа өөрөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг ёсоор болгож, торгоод, хэргийг нь хаасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Гэтэл И.Орхон ганцаараа хариуцлага хүлээгээгүй юм. Түүнд хахууль өгч ажилд орсон 12 хүнд бүгдэд нь хариуцлага тооцсон юм. Учир нь Авлигын эсрэг хуулиараа авлига өгсөн, авсан хоёулаа хариуцлага хүлээдэг билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Алтансувд, Г.Гэрэлчимэг, Г.Шүрхүү, Г.Отгонцэцэг, Х.Мөнхтуяа, Б.Нарханд, Ц.Лхагваням, М.Баясгалан, Н.Эрдэнэсувд, Н.Отгонсувд, Ч.Оюунчулуун зэрэг 10-аад хүнээс нярав Н.Нарангэрэлээр дамжуулан мөнгө авдаг байсан нь тогтоогдсон аж.

Тухайлбал, ХӨСҮТ-ийн Хангамж үйлчилгээ, инженер, технологийн албанд Ц.Лхагванямыг засалчнаар томилохдоо 500 мянга, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасагт Н.Отгонсувдыг үйлчлэгч болгохдоо 700 мянга, Сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт асрагчийн ажилд орсон Б.Алтансувдаас нэг сая гэх мэтээр асрагч, үйлчлэгч, угаагч, техникч зэрэг ажилд орсон хүмүүсээс хахууль авсан байжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд И.Орхоны нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 15 сая, Н.Нарангэрэлийн уг эрхийг мөн хугацаагаар хасаж, 10 сая, Б.Алтансувдын төрд ажиллах эрхийг хоёр жил зургаан сар хасаж, Улаанбаатар хотоос гадагш зорчих эрхийг нэг жил хассан байна. Харин бусад 10 хүний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, Улаанбаатараас гадагш зорчих эрхийг нь зургаан сар хязгаарлажээ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-27 08:34

Их мундаг том Авилагч илруулждээ хэ хэ жараахайгаар туг тахиад тулнуудын зугээр илээд хариуцлага хулээлгэхгуй хаядаг заваан Новшнууд энэ хууль хуульчид ард тумэн бидэнд бол томор нуурээ узуулээд дээр байгаа луйварчдад бол уйлчилэхгуй нугэл нудээр чинь гарнаа нар манданаа новшнууд бугд дээлээ номроод 461т з�##�арнаа хамгийн туруунд хузуугуй тарвагадожийн баг ар араасаа байх газартаа очноо

Зочин
Зочин
2021-11-27 08:54

Гавьяа байгуулж дээ.

Хуц
Хуц
2021-11-27 09:41

Улаанбаатар хотоос гарах эрх гэнэ үү тийм шийтгэл бас байна аа

Холбоотой мэдээ

Back to top button