ДЭЛХИЙНИЙГЭМ

Дэлхийн Худалдааны Байгууллага “Омикрон” вирусийн улмаас сайд нарын хурлыг хойшлуулав

Дэлхийн Худалдааны Байгууллага /ДХБ-ын Ерөнхий зөвлөл 2021.11.26-ны баасан гарагийн орой болсон ээлжит бус хурлаараа Женев хотноо 2021.11.30-202.12.03-ны хооронд зохион байгуулагдах байсан сайд нарын бага хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Африкт шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж буй нөхцөл байдал, Швейцарь улс ойрын хугацаанд Өмнөд Африк болон Африкийн бусад хэд хэдэн улстай агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах төлөвлөгөөтэй байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан гэж Ерөнхий зөвлөлийн хурлын үеэр Швейцарийн төлөөлөгч мэдэгдлээ. Дэлхийн сайд нарын бага хурлын шинэ тов одоогоор тодорхойгүй байна. Техникийн журмын дагуу шинэ сайд нарын бага хурлыг бэлтгэхэд ихэвчлэн зургаан сараас доошгүй хугацаа шаардагддаг ажээ.

Өчигдөр 2021.11.26нд ДЭМБ арваннэгдүгээр сард Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг “Омикрон” гэж нэрлэхээр болсон. Энэ нь Грек цагаан толгойн 15 дахь үсэг юм. Одоо ашиглаж байгаа PCR-ийн шинжилгээнүүд нь коронавирусийн шинэ хувилбарыг  илрүүлж чадна гэж ДЭМБ мэдэгдсэн. Тус байгууллагын мэдээлснээр “B.1.1.529” хувилбарыг 2021.11.24-нд Өмнөд Африкт анх илрүүлсэн байна. Одоогоор дэлхийн мэргэжилтнүүд шинэ хувилбарын талаар янз бүрийн мэдээлэл цуглуулж, судалгааны ажлыг эхлүүлээд байна. Ялангуяа, мэргэжилтнүүдийн үүрэг бол одоо хэрэглэгдэж буй “КОВИД-19”-ийн эсрэг вакцинууд түүнээс хэр зэрэг хамгаалж байгааг тодорхойлох явдал юм.

Хамгийн сүүлд Дэлхийн Худалдааны Байгууллага /ДХБ/-ын сайд нарын бага хурал 2017 онд Буэнос-Айрес хотноо болсон. Эхний ээлжинд ДХБ-ын сайд нарын 12 дахь удаагийн бага хурлыг 2020 оны зун Казахстаны нийслэл Нур-Султан хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан ч коронавируст цар тахлын улмаас уг арга хэмжээг цуцалсан. 2021 оны гуравдугаар сард бага хурлыг 2021.11.30- 2021.12.03-ны хооронд Женевт зохион байгуулахаар шийдсэн боловч энэ удаа мөн л цар тахлын шин хувилбар гарсан учир дахин хойшлуулж 2022 оны зун хийхээр болов.

(Эх сурвалж: Forbes)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button