“Омикрон” вирус ДОХ-ын халдвар шиг тархаж, халдварлана гэсэн үг огт биш

Одоо байгаа эм, вакцин нь дархлааны системийг вирусийн хуучин хувилбараас хамгаалахад зориулагдан боловсруулсан тул “Омикрон” шинэ хувилбартай тэмцэхэд тохиромжгүй байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Лондонгийн Их Сургуулийн генетикч, профессор Франсуа Баллоу коронавирусийн шинэ хувилбар нь эсрэг биетүүдэд илүү тэсвэртэй байх болно гэлээ. Түүний бодлоор шинэ хувилбарын олон тооны мутаци нь дархлаа султай хүмүүст, тухайлбал ДОХ-ын халдвартай өвчтөний биед анх үүссэн байж болзошгүй гэсэн юм. Энэ бол зөвхөн таамаг төдий зүйл бөгөөд ДОХ-ын халдвар коронавирус шиг тархаж, халдварлана гэсэн үг огт биш аж. Зүүн Английн Их Сургуулийн микробиологич, профессор Дэвид Ливермор мөн олон төрлийн мутаци нь дэлхий нийтээрээ одоо хэрэглэж буй вакцинуудыг илүү сайжруулах боломж олгоно гэв.
(Эх сурвалж: Canews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.