ЭРҮҮЛ МЭНД
“Цагаан сар”-аар менингококкт халдварын оргил үе таарах тул дараах зөвлөмжийг хүргэж байна

Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-аар менингококкт халдварын дэгдэлтийн оргил үе таарч байна. Тиймээс баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ
- Олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх,
- Золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх,
- Амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх,
- Ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлах,
- Гэртээ агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.
Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг.
Ихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхэд болон дархлаа султай хүмүүс өвчлөх эрсдэлтэй байдаг. Судалгаанаас үзвэл манай Улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь 0-14 насны хүүхдүүд байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон хүн цугларсан газарт �##�ь болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байна гэвэл цагаан сараа хийхгүй л байх хэрэгтэйшд, эсвэл хүүхдүүдээ гэрт нь үлдээгээд томчууд нь айл хэсэх юм уу ?
ЦАГААН САРАА БОЛЬЧИХОО ХӨГШИН ТӨГЦӨГҮҮДДЭЭ ДАНСААР НЬ ХЭДЭН ЦААС ХИЙЧИХЬЕЭ МЕНИНГОК ИХЭСВЭЛ ЖИНХЭНЭ БЫСДА БОЛНО ЕРӨӨСӨӨ ЦАГААР САРАА ХОРЬСУ ЦАХИМААР ЗОЛГОЛТОО ХИЙЖ МӨНГӨ АМЛАЯ БҮЛТ БҮЛТ ШААЯА