СПОРТ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна болоод дараалан түрүүлсэн амжилтыг 61 жилийн дараа давтав

Мэргэжлийн сүмогийн отгон аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын башёд 14 дэхээ өнөөдөр давлаа. Ингэснээр түрүүлэх болзлоо нэг ч уналгүйгээр нэг өдрийн өмнө хангав. Ийнхүү аварга цол хүртсэнээсээ хойш хоёр башёд дараалан түрүүлэв. Ёкозүна цол хүртээд дараалан түрүүлсэн амжилтыг 61 жилийн дараа давтахаар боллоо.

Энэ нь макүчи зиндаанд монгол сүмочдын 93 дахь, Тэрүнофүжигийн зургаа дахь түрүү. Улмаар Тэрүнофүжи энэ жил хамгийн олон давсан бөхөөр анх удаа шалгарах нь тодорхой боллоо. Тэрбээр энэ жил 75 давахдаа Харз, Нацү, Аки башёд түрүүлж, Хацү, Нагояд үзүүрлэсэн юм.

Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маргааш түрүү бөхөөр албан ёсоор тодорч, Эзэн хааны зургаа дахь цомоо өргөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-11-27 20:01

баяр хүргэе.

Зочин
Зочин
2021-11-27 20:54

Mongol zalhaachih yum b.a daa jaahan zavsar gargaad amaraach

Холбоотой мэдээ

Back to top button