СПОРТ

Ц.Цогтбаатар “Их дуулга”-д түрүүлж, 50.000 ам.доллароор шагнуулахаар болов

Жүдо бөхийн Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн АНЭУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртсэн. Тэдний амжилтыг ОУХМ Ц.Цогтбаатар үргэлжлүүллээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилддаг, Токиогийн олимпын хүрэл медальт тэрбээр Абу Дабигийн Их дуулгад түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.

Ц.Цогтбаатар хагас шигшээд ОХУ-ын бөх, Европын аварга А.Арменыг ялж, алтан медалв хүртсэн юм. Ингэснээр чансаагаараа энэ онд 73 кг-ын жүдочдыг тэргүүлж, оны эцэст Олон улсын жүдо бөхийн холбооноос 50.000 ам.доллароор шагнуулах болзол хангалаа.

Энэ тэмцээний өмнө чансаагаараа түүний өмн олимп, дэлхийн аварга Лаша Шавдатуашвили байсан. Энэ удаа Ц.Цогтбаатар “Их дуулга”-аас алтан медаль авахын сацуу чансааны оноогоороо түүнийг гүйцлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-28 09:22

Aguu bna duu

Зочин
Зочин
2021-11-28 10:09

Мөнгөнөөсөө хөдөлмөрийн баатар ардын мэт сувдаа энэ тэрд өгөөрэй

Зочин
Зочин
2021-11-28 10:24

Дагаж явсан ерөнхиилөгч Баттулга тэргүүтэй баахан баагий нар хэдэн архидаад шагн�##�ын мөнгийг дуусгаад хоосон ирэх байхаа. Аавдаа нэг шил архи ээждээ вино үлдээхийг бодоорой.

Зочин
Зочин
2021-11-28 12:49

Дэмий юманд санаа зовж байхаар босч ажлаа хий дээ,

Холбоотой мэдээ

Back to top button