УРЛАГ

ФОТО: “Шивээ хиагт” дуурийг 50 жилийн дараа тайзнаа тоглов

Улс тунхагласны баярын өдөрт зориулж “Шивээ хиагт” дуурь тайзнаа амиллаа. Эл дуурь 1971 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар анх удаа тоглогдож байсан түүхтэй. Ийнхүү 50 жилийн дараа шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл боллоо.

1921 оны Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг илэрхийлэх энэхүү бүтээл нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл юм.

Тус бүтээлийг ирээдүй болсон залуу хойч үеийнхэнд тусгаар тогтнолын үнэ цэн, эх оронч үзлийг төлөвшүүлэх түүхэн ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд онцолдог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button