BRB койны захиалга 300 хувь давж биелжээ

BRB койны хаалттай худалдан авалт хийгдэж, захиалга нь 300 хувь давж биелсэн байна. Хаалттай захиалгад иргэд нэгж койныг 0.2 төгрөгөөр худалдан авах боломжтой байсан юм.
Монголын энтертайнмент салбарын тэргүүлэгч BRB компани нь бүтээлч салбарын цогц үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх “Circle Park” төслийг санаачилж байгаа билээ. Энэхүү төсөл нь Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэлхийн түвшинд гаргах том зорилготой.
Уг төслийн санхүүжилтийг олон эх үүсвэрээс бүрдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн экосистемд зориулан Монголын технологийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг ICT групптэй хамтран BRB койныг хөгжүүлж байна.

Circle Park төсөл гэж юу вэ?
Circle park төсөл нь Монгол бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг олон улсын төвшинд хүргэх Креатив парк болон түүний эргэн тойронд хөгжих бизнесүүдийг токенжуулах төсөл юм.
BRB койн нь төслийн санхүүжилт мөн үү?
BRB койн нь Circle Park төсөл болон түүнийг түшиглэх бизнесүүдийн албан ёсны төлбөрийн хэрэгсэл юм. Үйлчлүүлэгчид төслийн хүрээн дэх бүх үйлчилгээнүүдийн төлбөрийн тодорхой хэсгийг BRB койноор дамжуулан төлөх бөгөөд койны байнгын хэрэгцээ шаардлага үүсэх боломж бүрдэнэ.
Circle Park төслийг хэрхэн санхүүжүүлэх вэ?
Койн гаргах, хаалттай худалдан авах, анхдагч зах зээлийн арилжаа (IEO) нь төслийн санхүүжилтийн гол бүрэлдэхүүн хэсэг биш юм. Circle Park төслийн нийт санхүүжилт 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн санхүүжилтийг хөрөнгө оруулагчид болон, уламжлалт санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглан бүрдүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.