НИЙГЭМ

ЭМЯ-ны Шуурхай баг Чингис хаан нисэх буудал дээр ажиллаж байна

Covid-19-ийн шинэ омикрон хувилбар гарсантай холбогдуулан өнөөдрөөс /2021.11.28/ эхлэн Чингис хаан олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж байна.

Өчигдөр УОК хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан билээ. Шадар сайд С.Амарсайхан ярихдаа “ДЭМБ шинэ хувилбарыг “Омикрон” гэсэн нэрээр нэрлэсэн байна. Энэ хувилбар Африкийн улсуудад бүртгэгдсэнтэй холбогдуулж Монгол Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, олон улсад авч буй арга хэмжээний хүрээнд зарим арга хэмжээг авах болсноо танилцуулъя. Айж түгшиж сандрахгүйгээр тайван хандах хэрэгтэй байна” гэв.

  • Халдвар тархсан улс орноос ирж буй, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй.
  • Тэдгээр улс оронд зорчсон, эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг эх оронд нь авна. Гэхдээ хувийн зардлаар нь 10 хоногийн тусгаарлалтад байлгана.
  • 200 гаруй энхийг сахиулагчид ирсэн. Тэднийг 10 хоногийн хугацаанд цэргийн амралтад тусгаарлахаар боллоо.
  • Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдоос шинжилгээ бүрэн авна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x