НийгмийнСПОРТ

Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Д.Ганзоригийг томилох уу

Монголын топ спортуудын нэг боксын тамирчдын амжмилт сүүлийн жилүүдэд саарсаар. Энэ жил л гэхэд олимп, ДАШТ-ээс ганзага хоосон ирлээ. Сүүлийн хэдэн олимпоос медаль авсан, олимпын аваргатай болсон ширэн бээлийтнүүдийн амжилт тасарлаа.

Монгол түмнээ олон удаа баярлуулсан Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, “Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнэ нарын шилдгүүд одоо ч нүүр тахалсан хэвээр. Нэг талаар тэд үнэхээр ясны тамирчид, нөгөө талаар боксчдын ундарга, залгамж халаа тааруу байгаагийн илрэл. Үнэндээ өнөөдөр “Олимп, ДАШТ-ээс медаль энэ л авна” гээд нүүр бардам хэлчих тамирчин Э.Цэндбаатар, Б.Чинзориг хоёроос өөр алга гэхэд нэг их буруудахгүй болов уу.

Тамирчдын амжилт, залгамж халаа саарахад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь шигшээгийн ахлах дасгалжуулагч. Монголын боксын шигшээг олон жил удирдан, Д.Банди багшийнхаа залгамж болж явсан, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнг гэнэт ажлыг нь өгүүлж, оронд нь Ж.Энхтөрийг томилсон. Сүүлийн хэдэн жил боксын спортоос хөндий явсан, шигшээд ажиллаагүй түүнийг гэнэт томилсонд гайхсан, эргэлзсэн хүн цөөнгүй.

Одоо тамирчдын амжилт, эв нэгдэл ямар байгаагаас түүний ажлын үр дүнг харж болно. Э.Цэндбаатарын дуулиан ч мөн Монголын боксын холбооны, шигшээгийн ахлах дасгалжуулагчийн ажлыг шалгаад авсан. Энэ бүхэн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн ур чадвартай шууд  холбогдоно. Тиймээс түүнд хариуцлага тооцох асуудал Монголын боксын холбоонд яригдаж эхэлсэн сурагтай.

Хэрвээ түүнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлвөл оронд нь Гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийг томилох магадлал өндөр. Өмнө нь шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллан, Лондоны олимпоос Н.Төгсцогтыг мөнгө, У.Мөнх-Эрдэнийг хүрэл медаль хүртүүлсэн туршлагатай. Нөгөө талаар Д.Ганзориг багшийн шавь нар Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар. Хоёр шавь нь Монголын боксын холбоонд ямар их нөлөөтэй байгаа билээ. Хэрвээ багшийгаа шигшээд ирэхээр болвол дэмжих нь ойлгомжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button