
Австралийн Засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусдыг гутаан доромжлох, гүтгэхтэй тэмцэх хууль тогтоомжийг батлахаар төлөвлөж байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэнийг “The Guardian” мэдээлжээ.
Засгийн газар эл хуулийн төслийг ирэх долоо хоногт авч хэлэлцэн, санал хураалт хийх төлөвтэй байна.
Уг хуулийн төслөөр нийгмийн сүлжээнүүд нэрээ нууцлан гүтгэлэг, заналхийллийг тараасан онлайн “троллууд”-ын мэдээллийг цуглуулах шаардлагатай болно.
“Интернэт олон сайхан боломжийг олгож байгаа ч бидний тэмцэх ёстой бодит эрсдэлүүд бас бий. Эс бөгөөс олон нийтийн сүлжээ манай нийгэмд хортой нөлөө үзүүлсээр байх болно” гэж Ерөнхий сайд хэлжээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.