УЛС ТӨР

Ж.Бат-Эрдэнэ: Далайн хаана ч хамаагүй далбаа ашиглах боломж нээгээд бүртгэлийн салбар байгуулъя

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/”-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Бүс нутгийн болон олон улсын түвшинд далай ашиглалттай холбоотой асуудал эрхэлсэн төв төрийн захиргааны бүтцэд байна гээд байгаа юм. Энэ чухам ямар нэгжийг хэлж байна вэ. Далайн захиргаагаа хэлээд байна уу, эсвэл өөр нэгж гаргаж ирээд байна уу. Мөн бүртгэлийн алба гэж бий. Энэ нь Сингапурт өнөөг хүртэл явж ирж байгаа. Логикоороо бүртгэлийн албаа төвд байгуулаад Европ, Ази, Африкт гээд хаана ч хамаагүй далбаа ашиглаад явах боломж бололцоог нь нээгээд бүртгэлийн салбар буюу агент байгуулъя. Энэ асуудал хуульд чинь тусгагдсан уу. Гишүүд далайн тээвэр хийх боломжтой юу гэж асууж байна. Боломжтой. Загас агнуур гэж яриад байх юм. Гүн хөх далайд ямар юмных нь загас байдаг юм. Загас болгон улс орныхоо хил орчим байдаг. Тэрнээс хамаагүй загас агнуур гээд сэдэл өгөөд байж болохгүй. Далбаагаа мандуулж очоод хамаагүй агнаж ч болохгүй гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x