ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

БНХАУ Африкт коронавирусийн эсрэг вакцины нэг тэрбум тунг нийлүүлнэ

БНХАУ-ын Засгийн газраас Африкийн улс орнуудад коронавирусийн эсрэг вакцины нэг тэрбум тунг дахин нийлүүлэхээр боллоо. Энэ талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд болж буй сайд нарын 8 дахь удаагийн хуралдааны нээлтийн ёслол дээр онлайн холбоосоор үг хэлэхдээ мэдэгдлээ.

“2022 он гэхэд тус тивийн хүн амын 60 хувийг коронавирусийн эсрэг вакцинжуулах Африкийн холбооны зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс Африкт дахин нэг тэрбум тун вакцин нийлүүлнэ. Үүнээс 600 сая тунг нь хандивлаж, 400 сая тунг нь Хятадын компаниуд болон Африкийн холбогдох орнуудын хамтарсан үйлдвэрлэлээр 400 сая тунг 2022 он хүртэл вакцин хэлбэрээр нь нийлүүлнэ” гэж Ши Жиньпин хэлэв.

Ши Жиньпин даргын хэлснээр, Хятад улс Африкийн орнуудад анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт 10 төсөл хэрэгжүүлж, 1500 эмнэлгийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг Африк руу илгээх бодолтой байна гэлээ.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button