ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Өмнөд Солонгост “Омикрон” хувилбар тархахаас сэргийлэх арга хэмжээг чангатгахыг үүрэг болголоо

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Омикрон” хувилбарт коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн чанадаас тус улсад ирж буй иргэдэд хорио цээрийн дэглэмийг нэн даруй чангатгахыг үүрэг болгов. Энэ талаар өнөөдөр /2021.12.01/  Ерөнхийлөгчийн Засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Пак Кён Ми сэтгүүлчдэд мэдээлжээ.

Мөн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин вирусын шинэ хувилбарыг олж илрүүлэх шинжилгээний иж бүрдлийг аль болох хурдан хугацаанд гаргахыг даалгажээ.

Пак Кён Мигийн хэлснээр, 3021.11.30-ны орой тус улсад шинэ төрлийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар төрийн тэргүүнд мэдээлэл өгсөний дараа Мүн Жэ Ин ийнхүү үүрэг өгсөн аж. “Үүнтэй холбогдуулан Мүн Жэ Ин “вирусийн шинэ хувилбарыг илрүүлэх шинжилгээний иж бүрдэл боловсруулж, үр дүнтэй хариу арга хэмжээ авах хорио цээрийн арга хэмжээг аль болох хурдан бэлтгэхийг үүрэг болгосон” гэжээ.

Нэг өдрийн өмнөх мэдээллээс харвал, Өмнөд Солонгосын эмч нар Нигери улсаас нутагтаа буцаж ирсэн гэр бүлийн хоёр иргэнийг коронавирусийн “Омикрон” хувилбарын халдвар авсан гэж сэжиглэж байгаа тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацжээ. Хосууд уг нь “Модерна” компанийн вакцин хийлгэж, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байжээ. Тэд арваннэгдүгээр сарын 14-23-ны хооронд Нигери улсад аялаад нутагтаа буцаж ирсэнийхээ дараа коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, арваннэгдүгээр сарын 25-нд хариу нь эерэг гарчээ. Эрүүл мэндийн ажилтнууд мөн тэдний хүүхэд болон уулзсан найзаас нь мөн коронавирус илрүүлжээ. илэрсэн байна.

Ингээд 2021.11.29-ний ням гарагаас эхлэн Өмнөд Солонгосын Засгийн газар “Омикрон” хувилбар тархах эрсдэлтэй тул Африкийн найман орноос ирэх зорчигч, иргэдэд виз олгох журмыг хязгаарлаж, хилээрээ нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргав.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button