Нийгмийн

Б.Баттулга: Тооллогод хамруулж, нуугдмал галт зэвсгийг илрүүлнэ

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Б.Баттулгатай галт зэвсгийн бүртгэл тооллогын сэдвээр ярилцлаа.

-Та “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээний талаар ярина уу?

-Галт зэвсгийн тухай хууль болон Хуулт зүй, дотоод хэргийн сайд 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг тооллогыг 2021 оны арваннэгдүгээр сарын 08-
наас арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 36 хоногын хугацаанд Улсын хэмжээнд явагдаж байна.

Галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшигч та харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгийн тооллого бүртгэлд хамрагдана
уу. Энэ арга хэмжээний гол зорилго нь иргэн хуулийн этгээдийн гар дээр байгаа галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилгах хэрэгслийг тооллогод хамруулах нуугдмал болон эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсгийн олж илрүүлэх оршино.

-“Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээг жил болгон явагддаг уу? Иргэд галт зэвсгийн тооллого, бүртгэл хамрагдахдаа ямар бичиг баримттай очих бэ?

-Иргэн, хуулийн этгээдийн гар дээр байгаа галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг жил бүрийн дөрөвдүгээр улиралд Монгол Улсын хэмжээнд тооллогонд хамруулддаг. Иргэд маань галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсгийн гэрчилгээ, галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилгах хэрэгслийн авчирч бүртгүүлнэ. Иргэд маань галт зэвсгээ бүртгүүлэхдээ гэрийн хаяг шилжсэн, хүнд зарсан надад байхгүй гэх зэрэг хүндрэл бэрхшээл зүйл тохиодолддог.

Галт зэвсэг эзэмшигчийн гэрийн хаяг өөрчлөгдсөн тохиодолд дараах материалыг бүрдүүлнэ. Өргөдөл /ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв-д/
2*3 хэмжээтэй цээж зураг /3 хувь одоогийн зураг/. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт / эсвэл түц машинаас авсан лавлагаа/ Галт зэвсгийн гэрчилгээний хуулбар, Хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс тэмдэглэл даруулсан байх
шаардлагатай.

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээ хэдэн хувьтай явагдаж байна?

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээ 74.5 явагдаж байна.

-Энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Иргэд хэрхэн тооллогодоо хамрагдаж байна бэ? Заасан хугацаанд бүртгүүлээгүй бол ямар хариуцлага
хүлээх бэ?

-Галт зэвсгийн тооллогын ажлыг эхний 3 долоо хоногын байдлаар авч үзвэл Улсын хэмжээнд 47 хувьтай явагдаж байна. Одоо 2 долоо хоног үлдэж байгаа тул Иргэд, олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогол өшөө илүү идэвхитэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ идэвхитэй нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button