Нийгмийн

Хууль бус аргаар 10 орчим кг алт олборлож, орон сууц, автомашин худалдан авсныг хураажээ

Иргэн Ц, М, Б, Ц, Б, Ц нар нэгдэн нийлж жижиг оврын металл хайгч болон бусад багаж төхөөрөмжөөр .... аймгийн сумын нутаг дэвсгэрээс хууль бус аргаар их хэмжээний алт олборлон бусдад худалдан борлуулсан хэргийг Экологийн цагдаагийн алба илрүүлэн шалгаж байна.

Шалгалтын явцад эд мөрийн баримтаар хууль бус гар аргаар олборлосон алт болон түүнийг худалдан борлуулсан бэлэн мөнгө, орон сууц, автомашин зэргийг хураан авч битүүмжиллээ.

Дээрх газар нутагт цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button