Нийгмийн

Шатахуун ачсан чиргүүлтэй автомашин нуурт живжээ

Хөвсгөл аймагт "Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон” тухай дуудлага өнгөрөгч арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын автомашин /32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй/ нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байсан.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ххх
ххх
2021-12-02 09:30

ямар хариуцлагагүй новш вэ наад �########�гийнхаа маишиныг хурааж өндөр торгууль тавь л�##�ар вэ

харамсалтай
харамсалтай
2021-12-02 09:47

АРАЙ гэж нэг живсэнг гаргаад байхад тойроод явахгүй яав даа.

Холбоотой мэдээ

Back to top button