Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 14-16 насны хүүхдүүд бууны 10,000 орчим сум тээвэрлэж яваад баригджээ

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 14-15 насны өсвөр насны хүүхдүүд, насанд хүрсэн нэг иргэний хамт их хэмжээний байлдааны сум тээвэрлэж явсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгалтын үеэр илрүүлжээ.

Улмаар хүүхдүүдийн авч явсан сумыг хураан авч, шүүхийн шинжилгээний төвд шинжлүүлэхээр өгсөн байна. Цагдаагийн байгууллагаас уг сумыг байлдааны эсвэл ангийн зориулалттай эсэхийг тогтоох бөгөөд хүүхдүүдийн сум тээвэрлэж явсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Тухайн хүүхдүүд Драгон автовогзалаас орон нутаг руу их хэмжээний сум тээвэрлэхийг завдсан байж болзошгүй байна. Тус төвүүдэд 2000 гаруй иргэн үйлчлүүлж байжээ.

Албан бус эх сурвалжийн хэлснээр тухайн хүүхдүүдтэй хамт явсан иргэн нь Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлд хууль бусаар бууны сум зардаг байж болзошгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-02 09:41

Америк кино юмуу хаашайн

Зочин
Зочин
2021-12-02 09:48

ХААНААС ЭНЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ СУМЫГ АВСАН БАЙЖ БОЛОХ ВЭ ЯМАР НЭГ ТОМ БҮЛЭГ МАФИЙН ЗАХИАЛГААР ЯВСАН БАЙХ ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА. САЙН ШАЛГАЖ ЦААНА НЬ БАЙГАА ГОЛ ХЭРЭГТЭНГ БАРИХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2021-12-02 10:03

bi end computer togloomniihoo buunuii uchiriig olku bhad manai vyiinhen tend jinken buugaar togloj bh gj bi arai hotsrogdood bh shg bnaa

Зочин
Зочин
2021-12-02 10:03

Монголд мафи байдаг юмуу

del
del
2021-12-02 10:35

нарантуул зах дээр бууны сум байнга зардаг шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button