Нийгмийн

Газрын тосны үнэ 69 ам.доллар болтлоо унажээ

Дэлхийн зах зээлийн газрын тосны үнийг илтгэгч Brent төрлийн газрын тос өнөөдрийн байдлаар 69.33 ам.долларт хүртлээ буурсан байна. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өдөр 72.5 ам.долларын ханштай байсан юм. Үүнээс үзвэл гурав орчим ам.доллараар буурсан байна. Газрын тосны үнэ огцом унасан явдлыг шинжээчид омикрон хэмээх шинэ мутаци гарч хөл хорио тогтоосонтой холбон тайлбарлаж буй.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн сүүлийн зургаан сарын дундаж дүнгээр Монгол дахь АИ-92 шатахууны ханшийг тооцож болно хэмээн УУХҮЯ-аас мэдэгдээд байгаа юм. Тэгвэл сүүлийн зургаан сарын хугацаанд Brent төрлийн тосны үнэ баррель нь 66-87 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан юм. Харин өнгөрсөн зургаан сарын дундаж үнэ 76 ам.доллар болох аж.

Ер нь газрын тосны үнэ өсөх үндсэн гурван шалтгаан байдаг. Анхдагч шалтгаан нь цаг үеийн нөхцөл байдал, хоёрдогч хүчин зүйл нь улс төрийн нөлөөллөөс болдог бол гуравдагч хүчин нь байгалийн гамшиг юм. Харин одоогийн нөхцөлд коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоож газрын тосны үнэ өсөх шалтгаан болоод буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button