НийгмийнНИЙГЭМ

БНСУ-ын телевизүүд зодуулсан монгол охины талаар эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийхээр болжээ

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьсон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тайлбар гаргаад байгаа юм.

Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг албаныхан мэдэгдээд буй.

Тэгвэл БНСУ-ын MBC8, JTBC суваг монгол охины эрхийг хамгаалахын тулд эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийхээр болжээ.

Хохирогч охины ээж “Охин маань дунд ангиасаа энэ сургуульд орсон. Өнгөрсөн гуравдугаар сараас явж эхэлсэн юм. Гэтэл энэ үеэс хойш л охиныг минь дарамталж ирсэн болов уу. Тухайн хэрэг болоод бид охиноо хайгаад удсаны дараа охин маань гэртээ ирэхдээ амны хаалттай ирсэн.

Ирээд амны хаалтыг нь авахад хоёр хацар нь хавдаад, гэмтсэн байсан. Бид охиноо ирэхгүй байхад зодуулж байсан газар нь очиход тэдгээр хүүхдүүд охиныг маань нуугаад, зургаан цагийн турш хүлээд зодсон байсан. Зодсон охины ээж болон хүүхдүүдтэй уулзахад Солонгосоор хараал урсгаж, үл тоосон. Цагдаа дуудахад ч охины минь зодуулсан хэргийг үл тоосон.

Охины аманд тамхиа унтрааж, васаби халуун ногоо идүүлж, архи хүчээр уулган зодсон байсан. Цагдаа нар ч үл тоож, “байдаг л асуудал” гэж харж байна. Бид чадах бүхнээ хийнэ. Охин минь одоо ч сэтгэлзүйн асуудалтай байна” гэсэн юм.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кса
Кса
2021-12-02 15:49

Бас Солонгосын жудогийн охид Монгол улсын эмэгтэй жудогийн шигшээ багийнхны хоолонд хэрхэн хэрэглэсэн дамск хийж доромжилсон тухай нэвтрүүлэг хийгээрэй.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-12-03 21:47

Энэ хэрэг явдлыг анх ТВ-гээр гаргаж олон нийтэд мэдээлсэн Солонгосын сэтгүүлчдэд чин сэтгэлийн т�##�арх�##� илэрхийлье. Та бүхэн илчлээгүй бол Монгол, Солонгосын �##�бан туша�##�тан нар тас нууж өнгөрөөх байсан бололтой. Монголын сэтгүүлчид, олон нийт Солонгост суугаа Монголын консулын �##�бан туша�##�тан нарыг �##�бан ажлаас огцруулах, гэмт хэрэгт өртсөн хүүхдийн сэтгэл санаа, нөр �##�дахын хохирлыг нөхөн олгуулах тэмцэл өрнүүлж байна.

Үргэлжлэл
Үргэлжлэл
2021-12-03 21:54

Солонгосын сэтгүүлчид энэ хэргийг эрэн сурв�##�жилж нэвтэрүүлэг, нийслэл гаргаад тэр бүхнээ бидэнд ирүүлбэл бид Монголын хэвлэл, мэдээлээр дуртай яа гаргах болно гэдгээ уламжилъя. Та бүхэнд баярлаж буйгаа дахин илэрхийлье. Монголын зохиолч Лувсангийн Пүрэвдорж.

Холбоотой мэдээ

Back to top button