ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

АНУ: Нью-Йоркт “Омикрон” хувилбарт халдварын таван тохиолдол бүртгэгдлээ

Нью-Йорк мужид коронавирусийн шинэ хувилбар болох “Омикрон” халдварын таван тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар 2021.12.02-ны пүрэв гарагт мужийн захирагч Кэти Хокул мэдэгдэв.

“Нью-Йорк мужид “Омикрон” хувилбарт халдварын таван тохиолдол батлагдсан” гэж захирагч өөрийн “Твиттер” /Twitter/ хуудсандаа бичжээ.

Энэ мэдээлэл нь нэг их түгшүүр төрүүлэх шалтгаан биш гэдгийг ч Нью-Йоркийн захирагч онцлоод, “Бид энэ хувилбарын халдвар бидэнд ирнэ гэж бид мэдэж байсан. Тиймээс халдварын тархалтыг зогсоох хэрэгсэл бидэнд байна” гэж нэмж хэлэв.

Пүрэв гарагийн өглөөгүүр Нью-Йорк хотын эрх баригчид Миннесота мужид илэрсэн “Омикрон” хувилбарт халдвар аль хэдийн нийслэл хотод тархаж байна гэж сануулсан.

АНУ-д “SARS-CoV-2” төрлийн коронавирусийн “Омикрон” халдварын анхны тохиолдол 2021.12.01-ний лхагва гарагт Калифорни мужид бүртгэгдсэн талаа бид өмнө нь мэдээлсэн. “Омикрон” хувилбарт халдвар авсан нь тогтоогдсон өвчтөн арваннэгдүгээр сарын 22-нд Өмнөд Африкт аялаад АНУ-д буцаж ирсэн иргэн аж. Тэрбээр арваннэгдүгээр сарын 29-нд коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ.

“Омикрон” хувилбарт халдвар авсан өвчтөн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан иргэн бөгөөд одоо түүнийг тусгаарласан гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс онцлов. Эл өвчтөнд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн аж.

(Эх сурвалж: NBC NewYork)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button