Мэдээ

“Омикрон мутаци дельтагаас ч хурдан халддаг”

Эрүүл мэндийн яамнаас баасан гарагийн ээлжит мэдэгдлээ хийлээ.  Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр коронавирусийн мутацийн талаар ярьсан юм.

Тэрбээр “Дархлаа султай иргэд омикрон мутациар илүү халдварлаж байгааг ДЭМБ-ээс мэдээлсэн. Бид саяхныг хүртэл дельта мутациас айж халдварлах чадвар хурдан хэмээж байсан. Харин одоо шинээр гарсан мутаци болох омикрон нь дельта вирусээс ч хурдан тархдаг нь тогтоогдсон байна. Тодруулбал, дельта вирусээр халдварласан хүн найман хүнд халдвар түгээх боломжтой гэсэн бол омикрон вирусээр өвчилсөн хүн 10 хүнд халдварлуулах эрсдэлтэй. Тиймээс иргэд гуравдугаар тунд идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x